СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхий даяар исламын шашинтнууд Францыг эсэргүүцэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Франц улсад түүх, газарзүйн багш Самуэл Пэти сурагчдад дуу хоолойгоо эрх чөлөөтэй илэрхийлэх тухай хичээл орохдоо исламын зөнч Мухаммадын шог зургийг ашигласан нь түүнийг үхэлд хүргэсэн билээ. Исламын хэт даврагч үзэлтэй этгээд түүний толгойг тасдаж хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэгт Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өөрийн байр сууриа нээлттэй илэрхийлэн, шүүмжлэн буруутгасан.

Францын Ерөнхийлөгчийн үзэж буйгаар багш сурагчдад өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хичээл заахдаа ямар ч арга барил ашиглаж болно, тэр бүү хэл зөнч Мухаммадын шог зургийг ч ашиглах эрхтэй юм. Гэвч түүний энэ мэдэгдэл Ойрхи Дорнодоос авахуулаад, Франц төдийгүй Азид оршин суудаг исламын шашинтай иргэдийн уур бухимдал, эсэргүүцэлтэй тулгарч байна.

. Зарим улсууд Францын бараа бүтээгдэхүүний эсрэг бойкот зарлахаа албан ёсоор мэдэгдсэн.

Харин Францын Засгийн газар хэт даврагсдын эсрэг цэрэг цагдаагийн ажиллагааг эрчимжүүлэхээ мэдэгдээд байгаа. Гэхдээ энэ нь шашны тулаан биш үзэл бодлын зөрчлийг арилгах зорилготой гэсэн байр сууриа хамгаалсан. Гэвч исламын ертөнцөд үүнийг шашны үзэл суртлын эсрэг үйлдэл гэж харж байна.

Тухайлбал Бангладеш улсын нийслэл Дака хотод мягмар гарагт Макроныг эсэргүүцэж 40,000 иргэн жагсаалд нэгджээ. Мөн Турк, Тунис, Кувейт, Йордан, Марокка, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсууд хүчтэй эсэргүүцлээ илэрхийлж байгаа. . Харин Катарын их сургуульд франц соёлын долоо хоногийг цуцалжээ.

Ажиглагчдын харж байгаагаар дэлхий дахинд Францыг эсэргүүцэж байгаа энэ явдал 2005 оны үйл явдалтай тун ижил төстэй байна. Тус онд Данийн сонин дээр “Мухаммадын царай” гэсэн гарчигтай шог зургийг хэвлэсний дараа дэлхий даяар амьдардаг исламчууд ийнхүү бүх нийтээрээ эсэргүүцэл үзүүлж байжээ. Энэ үеэр Данийн бараа бүтээгдэхүүн, компаниудын эсрэг бойкот зарлаж, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Ливи улсуудад эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн хүчтэй өрнөж, улмаар 250 хүн амиа алдан, 800 гаруй хүн бэртэж гэмтэж байсан юм. Энэ байдал нь хүний амь наснаас гадна эдийн засагт ихээхэн хүндрэл дагуулж байсан сургамжтай.

Нөгөө талаас зарим удирдагчдад зөрчил мөргөлдөөн цаашид удаан хугацаанд үргэлжлэх тусам ашигтай. Учир нь энэ үеийг ашиглан исламын шашны эрх ашгийг хамгаалах нэрээр хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, олон нийтээс дэмжлэг авах боломжтой гэж зарим ажиглагчид санал гаргажээ.

Эх сурвалж:  VOX 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.