Дэлхийн хөлбөмбөгийн удирдах байгууллага болох "FIFA" буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино коронавирусээр халдварлажээ.
Тус холбооны хэвлэлийн албанаас өнгөрөгч мягмар гарагт гаргасан мэдэгдэлд "Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино коронавирусийн шинжилгээгээр "Эерэг" хариу хүлээн авсан. Ерөнхийлөгчид зөвхөн хөнгөн хэмжээний шинж тэмдэг илэрсэн бөгөөд тэрээр нэн даруй тусгаарлалтад орсон. Тэрээр дор хаяж арав хоногийн турш тусгаарлалтын дэглэм сахих болно" хэмээн тэмдэглэсэн байна.
Мэдэгдэлд мөн "Сүүлийн хэдэн өдөр "FIFA"-гийн Ерөнхийлөгчтэй уулзсан бүх хүмүүст энэ талаар мэдээлэл өгсөн бөгөөд тэд ч мөн шаардлагатай арга хэмжээг авч байгаа" гэж дурджээ.
Энэ жил 50 настай Инфантино 2016 оны хоёрдугаар сард Парист болсон Олон улсын хөлбөмбөгийн холбооны Онцгой Конгрессын үеэр тус холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Үүний дараагаар, тэрээр 2019 оны зургадугаар сард дахин сонгогдож, дахин дөрвөн жил Ерөнхийлөгчийн албыг хаших болсон билээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.