СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-28

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ил захидал илгээжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Хүн бүхэн хуулийн өмнө ижил тэгш эрхтэй, өрх бүхэн ажилтай орлоготой, үрс бүхэн минь аз жаргалтай халуун дулаан нийгмийг мөрөөддөг энгийн л нэгэн сэтгүүлчээ би. Ийм л нийгмийг үр хүүхдэдээ үлдээх гэгээхэн зорилготой жирийн л нэгэн сэтгүүлч ээж би Zarig.mn мэдээллийн сайтыг үүсгэн байгуулж, редакци толгойж, арав гаруй хүнийг ажлын байраар хангаж, шударга хариуцлагатай нийгмийг бүтээх зорилготой ажиллаж явна.

. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле гэх мэт албан тушаал, эрх мэдэл, хөрөнгө мөнгө, нөлөөтэй эрхмүүд сэтгүүлч намайг хуулийн байгууллагад хэдэнтэй дуудсан ч тэднийг гүтгээгүй нь тогтоогдож, хэргүүд нь хэрэгсэхгүй болсон юм.

. Гэхдээ тухай бүрт зохих ёсны баримтуудыг хуулийн байгууллагад гаргаж өгснөөр эрхэм гишүүн асны өргөдлүүд хэрэгсэхгүй болж хаагдсан юм. Гэтэл тухайн нэр төрд халдлаа гэх өргөдлөө Иргэний шүүхэд ахин гаргаж байна.

“Монполимет” ХХК-ийн зүгээс олон тооны өмгөөлөгч авч, шүүх байгууллага материалуудыг нууцын зэрэглэлд шилжүүлж, сэтгүүлчийн сурвалжлах үйл явцыг хяхан боогдуулах оролдлогуудыг удаа дараа гаргаж ирлээ.

Нийгмийг эрүүлжүүлэхэд, хүн бүхэн хуулийн өмнө ижил тэгш байх боломжийг бүрдүүлэхэд сэтгүүлч, хуульчид өндөр үүрэгтэй. Олон улсын сэтгүүлч, хуульч нартайгаа хамтраад шударга ёсыг бэхжүүлэх олон шийдэмгий алхмууд хийж үр дүнд хүрч байсныг бид уншдаг, сонсдог. .

Шударга бус байдлыг илчлэх үүрэгтэй сэтгүүлч, нөгөө талдаа ард түмний итгэлээр гарч ирсэн атлаа улс төр дэх давуу байдлаа ашиглаж хувийн бизнесээ өөд татах санаархалтай улс төрчийн үүсгэсэн зөрчил юм. Энгийн нэгэн сэтгүүлч мөнгөтэй эрх мэдэлтэй, нөлөөтэй, бизнес эрхлэгч, томоохон компанитай хуулийн хүрээнд маргаж буй үйл явц юм.

Авилгажсан төртэй, нөлөөлөлд орсон хуулийн байгууллагатай ийм нөхцөлд сэтгүүлч ганцаараа баримтаа хамгаалах ярвигтай байгаа учир сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудаасаа, хуульч нараасаа дэмжлэг хүсч энэхүү ил захидлыг бичлээ. Хүндэтгэсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэг

Үг минь үнэн Үзэг минь үргэлж хурц байх болно оо.

Монгол улс хөгжин мандаж, монгол түмэн шударга ёс ноёрхсон хөгжил дэвшилтэй нийгэмд амьдрах болтугай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Altanhvv
3 жилийн өмнө
202.126.88.180

Muungad hvn shuu ajilta

dondog
3 жилийн өмнө
202.21.124.129

piyadzaa naraa ed nariig gutgeeguig n togtoogdson yum bol ter hulgaiich nar yal avahgui bgan be. ATG, Shuuh, porkroor gej heden darga nariihaa tuluu ajillladag hudlaa surjignej sur sur yum yarisan buunii nohod yumu

Зочин
3 жилийн өмнө
192.82.78.182

Амжилт хүсье чи ялна ард түмэн чиний дэргэд бгаа шүү схан сэтгэлтэй өмгөөлөгч нар минь улс орон ард түмнээ мундаг сэтгүүлчээ хүндлээд өмгөөлөөд өгөөрэй бат

Народник
3 жилийн өмнө
66.181.183.53

Га овогт сда авгайгаас бүү ай?

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.37

СОНИН хүн билээ.мөнгөний сэтгүүл байхаа энэ эгч

Зочин
3 жилийн өмнө
117.111.23.17

mundag shvv

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.53

Ерөнхийлөгчөө, ЕСаа энэ хүч тэнцвэргүй тулаанд үнэний талд зогсож өгөөч. Өнгө мөнгө үргэлж ялах ёстой юуу? Ганц эмэгтэй сэтгүүлч рүү 5н өмгөөлөгчтэй дайрч бна. Үнэхээр хүч тэнцвэргүй аймшгийн кино шиг бн

Зочин
3 жилийн өмнө
66.181.180.195

Гарамжав монголбанкнаас ямар ч зээл аваагүй алтаа тушаасан тэрийг нь цааш арилжаа хийсэн монголбанкнаас үнэ мөнгө зөрүүгээ нэхэмжлэхдээ будилаан үүсч үүсмэл алдагдал нэхэмжилсэн, тэр нь шүүхээр үндэслэлгүй болсон ийм л юм шүү дээ хогийн шантааж өнөрөө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.