“Нисч буй загас” хочтой 34 настай Жон Брийм чөлөөт уналтаараа дэлхийн дээд амжилт эвдэхийг оролджээ. Гэвч Английн Хэмпшир дэх Хейлинг арлын орчимд хийсэн түүний оролдлого бүтэлгүйтсэн байна.
Жон Брийм нисдэг тэрэгнээс 40 метрийн өндрөөс тэнгисийн ус руу үсэрчээ. Харамсалтай нь усанд унахдаа толгойгоороо усны мандал хүчтэй мөргөснөөс ухаан алджээ. Ухаан алдсаных нь дараа түүнийг шумбагчид аварч завин дээр гарган урьдчилан сэргийлэх үзлэгт оруулахаар эмнэлэг авч явжээ. Хэсэг зуур ухаангүй байсан шүхэрчин удалгүй ухаан орж завин дээрээс далласан байна.
Шүхрийн цэргийн ангид алба хааж байсан тэрээр эр зориг шалгасан үзүүлбэрээрээ дэлхийн дээд амжилт эвдэх оролдлого хийснээс гадна ахмад дайчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих хоёр байгууллагад бүх цугларсан орлогоо өгөхөөр хандив цуглуулж байжээ. Брийм нисдэг тэрэгнээс хамгийн өндөр дээрээс чөлөөт уналт хийхийг оролдсон ч Геннисийн амжилтын хороо бүртгээгүй байна.
Одоогоор чөлөөт уналтын дээд амжилтыг 2015 онд Швейцарийн Каската дель Салтогийн 58 метр хадан цохион дээрээс үсэрсэн Бразил-Швейцарийн тамирчин Ласо Шаллер эзэмшиж байгаа юм. Тэдний оролдлого хадан цохио болон агаарын тээврийн хэрэгслээс үйлдэж байгаа гэдгээрээ ялгаатай ажээ.
Эх сурвалж: Sky News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.