СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Санаандгүй авсан тасалбараараа 2 сая ам.доллар хожжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Мичиган мужийн Диербөрн Хайтс хотын оршин суугч санамсаргүйгээр худалдаж авсан хоёр тасалбараараа тус бүр нэг сая буюу нийт хоёр сая ам.долларын хонжвор хожсон байна. 56 настай Самир Мазахем өнгөрсөн зургадугаар сарын 9-ний өдөр Америкийн хоёр том хонжворт сугалааны нэг Мега Миллионсын хоёр тасалбарыг санаандгүй худалдаж авчээ.

. Харин хоёр дахь тасалбарыг худалдаж авахыг хүсээгүй ч андуурагдаад ирсэн байна. Тиймээс мөн л дээрх азын тоогоо бөглөөд явуулжээ. Мазахем азын тасалбар бөглөснөө ч мартчихсан байв.

Багахан хонжвор хожиж магадгүй гэж бодож байсан ч супер хонжворын эзэн саятан болно гэдгээ огт төсөөлөөгүй тэрээр юун түрүүнд байшин худалдаж авч, үлдсэн мөнгөө хадгалахаар шийджээ. Ихээхэн хэмжээний хадгаламжтай болсон тул Мазахем тэтгэвэрт гарахад санаа зовох явдалгүй боллоо хэмээн ярьжээ.

Мега Миллионс хонжворт сугалаа АНУ-ын 45 мужид зарагддаг бөгөөд долоо хоног бүрийн мягмар, баасан гарагуудад азтанаа шалгаруулдаг байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.