СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-27

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын ярилцлагаас онцлох ишлэлүүд

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбат. Тэрбээр Ерөнхий сайдын албаа өгснөөс хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгч байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын ярилцлагын онцлох ишлэлүүд

  • Би хэн нэгэн хүний хариуцсан ажил руу ороод байдаг хүн биш.
  • Ажилд томилогдсон бол хийж чаддаг, чадахгүй бол өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгддөг байх ёстой, эцсийн үр дүнгээр л чиний ажлыг дүгнэнэ гэдэг зарчмыг сурсан.
  • Ард түмэндээ хандаж хэлье. Би хэн нэгнийг албан тушаалд томилохдоо нэг ч төгрөг аваагүй. Хэрэв авсан тийм баримт гарч ирвэл хариуцлагаа хүлээж, УИХ-ын гишүүнээсээ ч түдгэлзэхэд бэлэн байна.
  • Би У.Хүрэлсүх гэдэг хувь хүнд нь гомддоггүй ээ. Энэ бол улс төр.
  •  “Та Ерөнхий сайд бол, би сайд болъё” гэсэн ятгалгад орчихсон юм болов уу гэж боддог.

Та ажлаа өгснөөс хойш өнөөдрийг хүртэл яагаад

хэвлэлд ярилцлага өгөлгүй явсан юм бэ

  • Би У.Хүрэлсүхийн Засгийн газарт тамгаа хүлээлгэж өгөнгүүтээ “Та нар ингэх ёстой” гээд байхаас илүүтэй “Эд нар маань ямар бодлого боловсруулж ажиллах нь вэ” гэдгийг анхаарч ажиглаж байсан. Илүү юм ярих шаардлаггүйгээр…
  • Харамсалтай нь, У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр сайн ажиллаж чадсангүй. Цалин, тэтгэвэр нэмэх гэж байгаа юм шиг мөртлөө зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үнийг барьж байдаг ам.долларын ханшаа алдлаа, бензиний үнээ барьж дийлсэнгүй.
  • Хүүхэд бүрт олгож байсан Хүүхдийн мөнгөө 60 хувь болгож таналаа
  • Манай Засгийн газрын эхлүүлсэн “Цалинтай ээж” хөтөлбөр, оюутны хөнгөлөлттэй зээл, ахмад настнууддаа “Насны хишиг”-ийн иргэдийн гарт олгох мөнгөн дүнг нэмэгдүүлж чадсангүй.
  • Харин ч эсрэгээрээ ирэх жилээс эхлэх байсан Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах, мөн эхчүүдийг төрүүлсэн хүүхдийн тоогоор нь улсад 1.5 жил ажилласнаар тооцох бодлогуудыг хойшлууллаа.

 

Танай Засгийн газрыг огцруулах шалтгаан бодитой байсан уу

  • Хувь хүний хувьд надад албан тушаалын гомдол байхгүй ээ
  • Манай Засгийн газрыг огцруулсан нь улс төрийн шалтгаанаар далим хийсэн албан тушаалын төлөөх тэмцэл байсан.
  • Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохдоо хууль зөрчсөн, сайд нар нь концесс авсан байж магадгүй байна гэх үндэслэлүүдийн цаана Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны улс төрийн хариуцлагыг хүлээлгэх замаар албан тушаалд очих хувийн сонирхол л хумсаа нуусан муур шиг гэтэж байсан. Тэр нь ч тодорхой болсон.
  • Гарын үсэг зурсан хүмүүсийн ихэнх нь сайд, байнгын хорооны дарга нар болцгоосон, зарим нь Эрдэнэс-Таван толгой зэрэг төрийн өмчийн компанид төлөөний хүнээ томилуулсан.
  • Манай Засгийн газрыг огцруулахад хамгийн их шударга ёс ярьсан хүмүүсийн ихэнх нь өнөөдөр ЖДҮ-ийн луйварт холбогдсон байна.
  • Өөрсдийнх нь цаг наргүй гэрээ мартсан гэсэр болтлоо зүтгэж өндийлгөсөн бүхэн нь тодорхой хэмжээнд саараад, унаад, таг зогсоод ирэхээр гомдохгүй ч гээд яах юм. Энэ өсөлт, эдгээр эерэг нөхцөл байдал илүү цаашаа өсөх, явах байсан шүү дээ гэж бодохоор харамсч л байна.
  • Энэ хуурамч баг хуулрахтай хамт төрд, УИХ-д, улмаар МАН-д итгэх олон түмний итгэл унаж байгаад л харамсч байна.

 

Хамгийн товчоор хэлэхэд, бид асуултын тэмдэгтэй

эдийн засаг хүлээж авсан.

  • Эдийн засгаа өсгөх, өсөлтийг хадгалах орчныг бүрдүүлэхийг гол зорилго болгон тэндээс ажлаа эхэлсэн.
  • Би УИХ-ын чуулган дээр “Монгол Улсын эдийн засаг өвчтөнөөр зүйрлүүлбэл сэхээний тасагт байсныг энгийн тасагт шилжүүллээ” гэж хэлснийг санаж байгаа байх.
  • Үр дүнд нь 1.2 хувийн өсөлттэй хүлээж авсан эдийн засгаа 5.3 хувьд хүргэж, У.Хүрэлсүхийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн.
  • Эдийн засгийн өсөлтийн хурд нь манай Засгийн газрын ажиллаж байсан үеийнхээс хамаагүй буурсан.
  • Манай Засгийн газар тодорхой хэмжээтэй хөнгөлөлттэй зээлийг олж гадагшлах валютын урсгалыг зогсоох арга хэмжээ авсан.
  • Мөн татварын бодлогоор импортлогч компаниудаа дэмжсэний дүнд шатахууны үнийг тогтвортой байлгаж, валютын ханшийг барьсан.
  • Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар валютын ханш, бензин шатахууны үнийг барих ёстой. Мөн үүрэгтэй. Энэ нь зах зээлийн зарчмаас илүүтэй Монголын онцлог.
  • Биднийг дөнгөж ажил авахад Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өр төлөхөөс эхлээд хоолойд тулсан өрүүдийг төлөх ажил эхэлсэн. Хэрэв тэр үед ийм хэмжээний ам.долларыг дотоодын зах зээлээс гадагшлуулсан бол маш том эрсдэл үүсэх байв.
  • Тиймээс үүнийг барьж байхын тулд гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлцэл хийж өрийг дахин санхүүжүүлэх байдлаар шийдсэн.

Өмнө нь хийж хэрэгжүүлсэн хүмүүсээ дурдах нь бүү хэл,

зөвхөн өөртөө оноо авахаар шоудаад байгаа

  • Улс төрд, улстөрчдөд пиар хэрэгтэй л байх. Гэхдээ энэ амьдралд чинь хүн байх нь илүү чухал.
  • Жишээ нь Энэтхэгийн нэг тэрбум ам.доллар, Мянганы сорилын сангийн тусламжаар Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл чинь У.Хүрэлсүхийн Засгийн газар байтугай, манайхаас өмнө, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үеэс эхлэлтэй юм шүү дээ.
  • Ер нь ямар ч ажлыг Эрдэнэбат “Би Ерөнхий сайд байхдаа шийдсэн юм” гээд яриад байж болохгүй. Засгийн газартаа өмчлөх нь ч миний хувьд жудаггүй хэрэг.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.