Жилдээ 49 мянга орчим траншейны таган дээр шалгалт хийдэг. Таг алга болж байгаа үндсэн шалтгаан нь хулгайд алдагдах юм байна. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Зүүн төвийн ахлах инженер Ц.Болорхүү:
Нийслэл хотын хэмжээнд байгаа худгийн тагуудаас 11 мянга орчмыг нь ОСНААУГ хариуцдаг. Манай Зүүн түгээх төвийн хэмжээнд 3700 орчим худгийн тагийг хариуцдагаас 540 орчим нь дулааны шугам сүлжээний худгийн таг байдаг.
Худгийн таг хаврын улиралд хулгайд алдагддаг. Тодорхой хэмжээний таних тэмдэг тавихаас гадна сүүлийн үеийн худгийн тагууд тусгай түлхүүрээр онгойдог болсон.
Хотын захын хорооллуудын худгийн ширэм тагууд алдагддаг. Нэг шөнө гэхэд 20-30-аар нь явчихдаг тохиолдол байна. 2019 оны байдлаар 32 траншейны таг хулгайд алдагдсан. Цагдаагийн байгууллагад ханддаг ч илрүүлэлт бага байдаг. Нэг траншейны таг 120 мянган төгрөгийн үнэлгээтэй. Хулгайд алдагдахаас гадна барилга байгууламж барьж байгаа хувийн компаниудын машин техник эвдэх тохиолдол гардаг ч тэр болгон засуулж чаддаггүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.