СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нарны гэрэл тусдаг сарны гадаргуугаас ус олджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Ус хатуу хэлбэртэйгээр саран дээр байж магадгүй талаар урьд өмнө сансар судлаачид илрүүлж байсан ч энэ удаад судлаачдын таамаглаж байснаас илүү их ус саран дээр байгаа бөгөөд үүний ачаар хүн төрөлхтөн суурьших бүрэн боломжтой ч байж магадгүй гэдгийг АНУ-ын сансар судлалын станц НАСА мэдэгджээ. Энэ нь НАСА-ын ирээдүйд төлөвлөж буй төсөл хөтөлбөр, судалгааны нөөц эх сурвалж болж байна.

Саран дээр бидний төсөөлснөөс ч их ус байгаа гэдгийг Nature Astronomy сэтгүүлд нийтэлснээс гадна НАСА-ын даваа гарагт хийсэн хэвлэлийн хурал дээр танилцуулжээ.

2009 оноос хойш манай дэлхийн цорын ганц дагуул сарны тойрог замд орж судалгаа хийж буй НАСА-ын Сарны хайгуулын судалгааны аппарат болон SOFIA буюу хэт улаан туяаны одон орон судлалын стратосферын ажиглалтын дурангаас цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн саран дээр ус байгааг тогтоосон. Харин сүүлийн судалгааг Боинг 747СП онгоцонд суурилуулсан 2,7 метр телескопын тусламжтайгаар хийжээ.

SOFIA-г ашиглан усны молекул H2O байгаа тэмдэг дохиоллыг илрүүлсэн байна. Энэ удаагийн судалгаа устөрөгч хүчилтөрөгчтэй нэгдэж үүсдэг гидроксилтой холбоотой байж магадгүй хэмээн судлаачид эргэлзэж байна.

SOFIA дурангийн илрүүлснээр сарны өмнөд өргөргийн Клавиус тогооноос усан дусал олдож ч магадгүй юм. Судлаачдын хувьд тэдний олсон молекул өдөр тутамдаа ууж болох усны нэгдэл үү, эсвэл ус зайлуулах хоолой цэвэрлэгчид ордог гидроксил уу гэдгийг бүрэн тогтоогоогүй байна. Ямартай ч сарны гадаргуугийн хөрсний шоо дөрвөлжин метр тутамд нэг усан дусал хадгалагдаж байгаа гэж үзжээ.

Гэхдээ сахарын цөлд ч SOFIA-ын сарны хөрсөн дээрээс илрүүлсэн усны хэмжээнээс хэдэн зуу дахин их ус агуулагддаг байна.

Судалгааны дүн араасаа олон асуулт дагуулж байгаа юм. Ус саран дээр хэрхэн бүрэлдсэн болоод агаар мандлын зузаан давхаргагүйгээр саран дээр нарны гэрэл тусдаг хэсэгт ус хэрхэн хадгалагдаж ирсэн нь сонирхол татсаар байна. Бичил солируудаар дамжин усны багахан хэсэг унасан байж ч магадгүй юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.