СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-10-27

Ипотекийн зургаан хувийн зээлд 10-р сарын нэгнээс хойш 221 иргэн хамрагджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны 10 дугаар сарын 1 –ний өдрөөс өмнө авсан зээлийн жилийн хүүг 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон.

Уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 10 дугаар сарын 22–ны өдрийн байдлаар нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод байна. Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас, 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлэв гэж Монголбанкнаас мэдээлэв. 

Зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлого нь 1 сая төгрөгт хүрсэн өрхүүд энэ зээлийг авах нөхцөл бүрдсэн. Гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгох зорилгоор ийнхүү хүүг 2 нэгжээр буулгасан байна. Арилжааны банкууд 40 тэрбум, Монголбанк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ.

Манай сурвалжлагч арилжааны банкууд 6 хувийн ипотекийн зээл олгох материал хүлээн авч байгаа эсэхийг тодруулсан юм.

“Голомт” банкнаас тодруулахад одоогоор бүрэн чиглэл өгөөгүй байгаа тул 6 хувийн ипотекийн зээл олгохгүй байгаа. Гэхдээ удахгүй олгож эхэлнэ гэдгийг дурдлаа.

“Худалдаа хөгжлийн банк”-ны хувьд ипотекийн 6 хувийн зээл олгож эхэлсэн байна. Шинээр байр авах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авч байгаа ч эхний ээлжид материалаа өгсөн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Харин шинээр хүсэлт өгч байгаа иргэдийн хувьд хүлээгдэх болно гэдгийг дурдсан юм.

“Хаан” банкнаас тодруулахад шинээр орон сууц авах хүсэлтэй байгаа иргэдэд ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгох материалыг хүлээн авч байгаа. Зээлийн материал өгөхөөр бол ямар зээлийн төвд хандахыг лавлах утаснаас лавлаж асуухыг сануулсан юм.

“Төрийн банк”-ны хувьд одоогоор ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг олгож эхлээгүй гэнэ. Тун удахгүй чиглэл өгөхөөр зээл олгож эхэлнэ гэдгийг дурдлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.21.109.56

Гадаадад байгаа залуучуудаа 6 хувийн ипотекийн зээлэндээ хамруулах хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.