Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, модон жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор тусгасан.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдлээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нарыг хүлээн авч уулзан хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.
Модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр сольсноор сургууль, цэцэрлэг, дотуур байрны 150 мянга гаруй хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах таатай орчин нөхцөл бүрдэнэ. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ ажилд инженерийн шийдлийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.