СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

У.Хүрэлсүх: Хар тамхины наймаатай хатуу тэмц. Хуулийг нь ч чангаруулж өгье

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЦЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж үүрэг чиглэл өглөө.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд нэр төртэй явуулж байгаа. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж буй бүх ажлыг Засгийн газраас дэмжинэ.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн эсрэг тэмцэх алба хаагчдын орон тоо, төсөв санхүүг шийдэж өгсөн. Экологийн цагдаагийн алба үйл ажиллагаагаа сайжруулж, газар нутгаа онгон дагшинаар авч үлдэхийн төлөө үүргээ сайн биелүүлж ажиллах ёстой. . Үүнийг таслан зогсоох ёстой.

Сүүлийн жилүүдэд хар тамхийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх явдал ихэслээ. Социализмын үед монголд хар тамхи гэдэг зүйл огт байгаагүй. Гэтэл одоо монголын хүүхэд залуусын дунд асар хурдацтай тархаж байгаа нь сэтгэл зовоож байна.

Хар тамхи зарж байгаа борлуулж байгаа хүмүүстэй хатуу тэмц. Шаардлагатай бол хуулийг нь чангаруулж өгье.

Бэлгийн мөлжлөг, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг ихсэж байгаа тул үүний эсрэг сайтар тэмцээрэй. Мөн цахим гэмт хэрэг тасралтгүй өсөж байна. . Улс үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийн эсрэг хорлонтой ажил явуулж байгаа хүмүүстэй хатуу тэмц гэж шаардаж байна. .

Төр цагдаагаа хамгаална

Сүүлийн үед зарим иргэд цагдаагийн алба хаагчдын биед халдах зохисгүй хандлага цөөнгүй гарах боллоо. Хэн нэгэн анархи нөхрийн шүлсээ үсчүүлдэг талбар нь цагдаа байж болохгүй. Ийм үйлдэл гаргасан хүмүүстэй хатуу хариуцлага тооцох ёстой. Цагдаагаа төр нь хамгаална.

Цагдаагийн алба хаагчдад дараах үүрэг чиглэлийг өгч байна. Үүнд:

  1.  Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх чиглэлээр онцгой сэрэмжтэй ажилла. Гэр бүлийн хүчирхийлэл бүрийг илрүүлж, хариуцлага тооц.
  2. Хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдийг хамгаалах ажлыг төрийн бусад байгууллагатайгаа хамтран хэрэгжүүл.
  3. Цагдаагийн алба хаагчдыг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүл. Энэ ажлыг албан байгууллага бүртээ хэрэгжүүл.
  4. Алба хаагчдын сахилга ёс зүйг сайжруулж, иргэдтэй зөв боловсон харилцах соёл дадлыг нэвтрүүл.
  5. Технологийн сүүлийн үеийн хөгжил дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүл.

Эцэст нь өргөсөн тангарагтаа үнэнч байж чиг үүргээ чанартай хэрэгжүүл гэдэг үүрэг даалгаврыг өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эх орон
4 жилийн өмнө
202.179.21.194

Хуулийн наад Дэд сайд чинь 60 тэрбумын аархалаар мафиудтай үнсэлдээд далдаганаад зурагтаар гараад байсан биздээ үг дуугүй хөөж зайлуулаач.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.