СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Тээвэрчдийн гэргий нарын холбооноос ЗТХЯ-ны удирдлагуудыг уучлалт гуйхыг шаардлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Тээвэрчдийн гэргий нарын холбооноос Зам тээврийн хөгжлийн яамны гадаа эсэргүүцлийн жагсаал хийж, салбарын сайдад шаардлага хүргүүллээ.

"Тээвэрчдийн гэргий нарын холбоо" ТББ нь энэ оны есдүгээр сарын 30-нд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт шаардлага хүргүүлжээ. Онцгой нөхцөлд нүүрс тээврийн жолооч нар амь насаа алдсан тул хохирсон ар гэрийнхэнтэй уулзаж, тусламж дэмжлэг үзүүлж өгнө үү хэмээн хүссэн байна. 

Шаардлагаа хүргүүлсэн боловч хариу ирээгүй тул энэ сарын 10-нд Я.Содбаатар сайд Гашуунсухайт боомтод ажиллах үеэр нь шаардлагынхаа хариуг асуухад чиглэлийн дагуу Зам тээвэр хөгжлийн яаманд та бүхний шаардлагыг хүргүүлж, та бүхнийг хүлээн авч уулзсан талаар протоколыг Засгийн газарт хүргүүлсэн хэмээн хэлсэн.

Энэ байдлаас харахад Шадар сайдад Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, ТНБД С.Батболд нар хуурамч протокол хөтлөн "Тээвэрчдийн гэргий нарын холбоо" ТББ уулзсан мэтээр ард иргэдийг хуурсан үйлдэл гаргасан тул албан ёсоор уучлал гуйхыг "Тээвэрчдийн гэргий нарын холбоо" ТББ-аас шаардав. 

Зам тээврийн хөгжлийн яамнаас амь насаа алдсан жолооч нарын ар гэрийнхэнд 36 сарын тэтгэмж өгөхийг компаниудад даалгасан албан бичиг өгснөөс бусдаар бол албан ёсоор хүлээн авч хүсэлтийг шийдвэрлээгүй хэмээн "Тээвэрчдийн гэргий нарын холбоо" ТББ-ын төлөөллүүд дурдсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.