СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сингапур улс БНСУ-ын томуугийн вакцинаас татгалзав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

БНСУ-д улирлын томуугийн вакцинжуулалтад хамрагдсан зарим хүмүүс нас барах болсонтой холбогдуулан Сингапур улс Өмнөд Солонгосын хоёр томуугийн эсрэг вакцины хэрэглээг түр хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгджээ.

Ингэснээр тус улс Өмнөд Солонгосын вакциныг хэрэглэхээ больж байгаагаа олон нийтэд зарласан анхны улсуудын нэг болж байгаа юм.  гэдгийг тус улсын Эрүүл мэндийн яам ба Эрүүл мэндийн шинжлэх ухааны газар ням гарагт хийсэн мэдэгдэлдээ онцолсон байна.

"SKYCellflu Quadrivalent" вакциныг Өмнөд Солонгосын "SK Bioscience" компани үйлдвэрлэдэг бол "VaxigripTetra"-г "Sanofi" компани үйлдвэрлэдэг аж. Сингапурын Эрүүл мэндийн шинжлэх ухааны газар нь Өмнөд Солонгосын эрх баригчидтай байнгын холбоотой байгаа бөгөөд тус улсад тохиож буй нас баралт томуугийн вакцинтай холбоотой эсэхийг тогтоох мөрдөн байцаалтын явцтай тогтмол танилцаж байгаа гэнэ.

гэж Сингапурын эрүүл мэндийн байгууллагууд мэдэгдсэн байна.

Гэвч тус улсын мэргэжилтнүүд эдгээр нас баралт болон вакцины хооронд шууд холбоо тогтоогоогүй тул улс даяарх вакцинжуулалтын хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.

Эх сурвалж: The Telegraph

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.