Орхон аймгийн МАН-ын хорооны ээлжит хурал болж дараагийн шинэ удирдлагын томилгоог дахин хэлэлцжээ. Энэ хуралдаанаар одоогийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Сэмжидийн Батжаргалыг Засаг даргад дэвшүүлж, ИТХ-ын даргаар “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн санхүү эрхэлсэн захирал Дашзэвэгийн Мөнхбатыг дэвшүүлжээ.
Дээрх нэр дэвшигчдийг 2020 оны 10 сарын 28-нд болох ИТХ-ын найм дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан дээр баталгаажуулах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.