СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Байгаль орчны хяналт, мониторингийн өндөрлөг цэгүүд нэмэгдлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн ногоон бүс Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага Хуандайн эх болон Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Залаатын амны дээд хэсэгт ой, хээрийн түймэр, байгаль орчны хяналт, мониторингод ашиглах ажиглалтын цэгүүд шинээр байгууллаа.

Нийслэлийн ногоон бүсийн хяналтад Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2008-2011 оны хооронд хийгдсэн гурван ширхэг модон байгууламж ашиглагддаг бөгөөд, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нөхцөл бүрдэж байна. Мөн цэгүүдийг байгаль цаг уур, амьтан, ургамлын мониторинг, тандан судалгааны зориулалтаар судлаачид ашиглах боломжтой аж.

Уг ажлыг нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтран баталсан “Дүйцүүлэн хамгааллын хүрээнд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх ажил”-ын төлөвлөгөөний дагуу “Цээцээ импекс” ХХК, “Өвөр харзат” ХХК, “Скорпион сервис” ХХК-иуд 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгөөрөө хийж гүйцэтгэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.