СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-10-26

Судалгаа: 10 цагийн нислэгийн үеэр Ковид-19 халдвартай нэг иргэн, 15 хүнд халдвар тараажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн COVID-19 халдварын талаарх судалгааны тоймыг танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд эрдэм шинжилгээ, судалгааны 113,543 өгүүлэл хэвлэгджээ. Эмнэл зүйн 3,706 туршилт судалгаа явагдаж байгаагаас 426 нь дууссан байна. Мөн вакцин бүтээх 204 туршилт судалгаа хийгдэж байгаа.

Зарим судалгааны үр дүнгээс танилцуулъя.

Агаар дахь тоосонцрын хэмжээ нэг түвшнээр нэмэгдэхэд COVID-19 халдварын нас баралт 8 хувиар өсөж байна

АНУ-ын Харвардын судлаачид 50 мужид агаарын бохирдлын түвшин ковид-19 нас баралтын тоонд нөлөөлж байгаа эсэхийг судалжээ.. Судлаачид агаарын бохирдол, тоосонцрын хэмжээ их байх нь хүний ерөнхий эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учир COVID-19-ийн үед биеийн эсэргүүцэл сулрах шалтгаан болж, нас барах магадлалыг нэмэгдүүлж байна гэж үзжээ.

Ковид-19 халдварын улмаас тамхи татдаг хүмүүс тамхинаас гарах оролдлого хийжээ 

Нидерланд улсын эрдэмтэд Ковид-19 үед тамхинаас гарах хандлагыг судалжээ.

Тамхи идэвхтэй татдаг 340 оролцогч оролцсоноос Ковид-19-ийн үед 68 хувь өдөрт татдаг тамхины тоогоо бууруулаагүй бол 18 хувь нь бууруулж, 14 хувь нь тамхи татах тоо ихэссэн гэж хариулжээ. 

Судалгаанд оролцогчдын 3/1 нь Ковид-19 улмаас тамхинаас гарах оролдлого хийж эхэлсэн байна. . Судалгааны багийнхан тамхинаас гарах гэж буй хүмүүст зориулсан цахим сургалт, зөвлөгөөг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг гаргасан байна.

Судалгаагаар 10 цагийн нислэгийн үеэр Ковид-19 халдвартай нэг иргэн, 15 хүнд халдвар тараажээ

Вьетнам улсын эрдэмтэд 16 тохиолдол илэрсэн 217 зорчигчтой, 10 цагийн нислэгт тархвар зүйн судалгаа хийжээ. 16 тохиолдлын 12 нь бизнес ангиллын зорчигч байсан ба нислэгийн үеэр нэг иргэнээс Ковид-19 шинж тэмдэг илэрсэн байна. . Судлаачид удаан хугацааны нислэгийн үеэр халдвар хамгааллын дэглэмийг сахих, зорчигч хоорондын зайг зохицуулах шаардлагатай гэсэн зөвлөмж гаргасан байна.

Ковид-19 халдвар авсан иргэдийн 76 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байжээ

Өмнөд Солонгосын судлаачид Ковид-19-тэй иргэдийн дунд шим тэжээллийн дутагдал байгаа эсэхийг судалжээ. Өвчтөнүүдийн 76 хувь нь Д аминдэмийн дутагдал 42 хувь нь селиний дутагдалтай байсан бол В1, В6, В12, фолийн хүчил, цайрын түвшин хэвийн байжээ.

Биеийн байдал хүнд өвчтөнүүд дор хаяж нэг аминдэмийн дутагдалд орсон байгааг тогтоосон. Д аминдэм, селиний дутагдалтай хүмүүсийн биеийн эсэргүүцэл сул байдаг тул COVID-19-ийн халдвар авах эрсдэлтэй гэдгийг мэдээлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.