СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зургаан жил комд байсан Самсунг группийн Ерөнхийлөгч амьсгал хураажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНСУ-ын Самсунг группийн захирал Ли Кун Хи 78 насандаа таалал төгссөн болохыг ням гарагт гэр бүлийнхэн нь мэдэгдлээ. Тэрбээр 2014 онд зүрхний шигдээс болсноосоо хойш зургаан жилийн хугацаанд комын байдалтай байсан юм. Гэр бүлийнх нь зүгээс Ли Кун Хиг таалал төгссөн тухай мэдээлсэн ч амьсгал хураасан шалтгааныг тодорхой хэлээгүй байна.

Самсунг компанийг Ли Бён Чул 1938 онд үүсгэн байгуулсан юм. Түүний гурав дахь хүү Ли Кун Хи ааваасаа өвлөж авсан борлуулалтын жижиг бизнесийг дэлхий даяар даатгал, тээвэр зуучлал зэрэг олон арван салбарт хүч үзсэн эдийн засгийн асар том хөдөлгөгч хүч болгон хөгжүүлэхэд тоймгүй хувь нэмрээ оруулсан эрхэм билээ. Ли Кун Хиг амьд ахуй цагт Самсунг Электроникс компани дэлхийн хамгийн том технологийн фирм болсон юм.

Форбес сэтгүүлийн мэдээлснээр тэрбээр 21 тэрбум ам.долларын хөрөнгөөр БНСУ-ын хамгийн баян эрхэм байжээ. .

Ли Кун Хи нь 1968 онд аавынхаа үүсгэн байгуулсан Самсунг компанид ажилд орж, 1987 онд аавыгаа таалал төгссөний дараа захирлын суудалд суусан юм. Тэр үед компани маш хямд, чанар муутай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байжээ. Гэхдээ Ли Кун Хи манлайллын шинэчлэлийн ачаар өнөөдрийн амжилтын гараагаа тавьжээ. .

Ли Кун Хи хэвлэлд маш цөөхөн удаа ярилцлага өгдөг, ганцаараа даяанчлан аялах дуртай байсан тул “даяанч хаан” хэмээн хочлогддог болжээ. Түүнийг дан ганц амжилт дагасангүй. Хоёр ч удаа Ерөнхийлөгч асан Ро Тэ Ү-д авлига өгсөн хэрэгт буруутгагдаж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Өмнөд Солонгосын хүнд эдийн засгийг гэр бүлийн хүчирхэг бизнесүүд хөгжин цэцэглэснээр аварсан гэж үздэг бөгөөд тэдгээр улс төрийнхөнтэй холбогдсон чинээлэг гэр бүлүүдийн нэг нь Лигийнх байсан юм.

Татвараас зайлсхийсэн, хөрөнгө завшсан хэрэгт холбогдсоныхоо дараа Ли Кун Хи корпорацийн захирлын суудлаасаа бууж гурван жилийн тэнсэн харгалзах ял сонсжээ. 2009 онд Ерөнхийлөгчийн зарлигаар өршөөлд хамрагдаж 2010 онд суудалдаа эргэн очиж, 2018 оны өвлийн Олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулах өрсөлдөөнд ханцуй шамлан орж, ажил нь ч бүтэж Пёнчаны өвлийн Олимд зохион байгуулагдсан билээ. Харамсалтай нь 2014 онд зүрхний шигдээс болж хэвтэрт ухаангүй зургаан жилийг өнгөрөөжээ.

Эх сурвалж: ВВС, CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
103.26.195.62

Mongotei baisan ch uhne Mongogui baisan ch uhne Tavilan yum daa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.