СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Польшийн Ерөнхийлөгч коронавирус тусжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон болохыг түүний хэвлэлийн төлөөлөгч Блазей Спычалский өөрийн Твиттер хуудаснаа энэ сарын 24-ний өдөр зарлажээ.

Тэрээр "Ерөнхийлөгч Анджей Дуда өчигдөр коронавирусийн халдварын шинжилгээ өгсөн. Түүний хариу "Эерэг" гарсан.

Өдгөө 48 настай Ерөнхийлөгч Дудад хүнд шинж тэмдэг илрээгүй байгаа ба тэрээр хэдийд халдвар авсан нь тодорхойгүй байгаа аж.  Одоогоор Ерөнхийлөгч Калжулайдын шинжилгээний хариу "Сөрөг" гарсан бол Ерөнхийлөгч Радев тусгаарлалтад ороод байгаа аж.

Тус улсын эрх баригчид энэ оны гуравдугаар сарын дундуур цар тахлын дэглэмийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөл хорио одоог хүртэл үргэлжилж байгаа юм. Ойрын үед халдварын тохиолдол өсөж байгаатай холбогдуулан Польшийн Засгийн газар энэ сарын 10-ны өдрөөс эхлэн улс даяар амны хаалтын өргөн хэмжээний дэглэмийг сэргээж, албан байгууллага, олон нийтийн арга хэмжээ болон гэр бүлийн цугларалтад хязгаарлалт тавиад байгаа аж.

Эх сурвалж: TASS, BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.