СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Испани улс даяар онц байдал зарлаж, хөл хорио тогтоов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Испани улс коронавирусийн халдварын шинэ давлагааг тогтоон барихын тулд улс орон даяар онц байдал зарлаж, шөнө оройн цагаар хөл хорио тогтоох шийдвэрийг гаргалаа. Тус улсын Ерөнхий сайд Педро Санчезын хэлснээр хөл хорио өнгөрсөн ням гарагаас эхлэн хэрэгжиж эхэлсэн ба үдшийн 23:00 цагаас өглөө 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Онц байдлын хүрээнд орон нутгийн эрх баригчид бүс нутаг хоорондын зорчигч тээврийг хориглох эрхтэй болж байна. Түүнчлэн олон нийтийн арга хэмжээг хязгаарлаж, дээд тал нь зургаан хүн нэг дор цуглахыг зөвшөөрчээ. Ковид-19 бол сүүлийн хагас зуунд тохиосон хамгийн аюултай цар тахал учир дэлхий нийтээрээ сонор сэрэмжтэй хандах ёстой гэж Ерөнхий сайд Санчез ням гарагт телевизээр хийсэн мэдэгдэлдээ онцоллоо.

Коронавирусийн эхний давлагаа Европт нүүрлэхэд хамгийн их гарз хохирол амссан улсуудын нэг нь Испани юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард цар тахлын эсрэг улс орон даяар онц байдал зарласан. Энэ удаагийн онц байдлын арга хэмжээ өнгөрсөн удаагийнхтай яг адил болохыг эрх баригчид мэдэгдэв.

Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд хандан хорио цээрийн шинэ дүрэм журмыг нэмж батлах, 15 хоногийн хугацаанд хөл хорих анхан шатны шийдвэр гарсан ч зургаан сар хүртэл хугацаагаар сунгах саналыг дэвшүүлэхээ мэдэгджээ.

Испани улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн 1,110,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 35,000 орчим иргэн эндсэн тоогоор дэлхийд зургадугаарт орж байна. Тус улсын 17 мужийн тэн хагасаас илүү нь хорио цээрийн дэглэмийг улам бүр чангатгахыг уриалжээ.

Мөн . Мөн баар, зоогийн газар, кафе 18 цаг хүртэл ажиллана. Харин дэлгүүр, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа нээлттэй хэвээр үлдэнэ. Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте улс орон даяар хөл хорио, хорио цээр дахин тогтоох хүсэлгүй байгаа гэдгээ илэрхийллээ.

Өнгөрсөн гурав, дөрөвдүгээр саруудад тогтоосон хорио цээр эдийн засгийг маш хүнд байдалд оруулсан. Италийн Ром болон Неаполь хотуудад хатуу чанга хориог эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. Ням гарагт тус улсад 24 цагийн дотор коронавирусийн хамгийн өндөр 21,200 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс ням гарагт Европ даяар гурав дахь өдөртөө дараалан халдварын хамгийн өндөр тохиолдол буюу 465,319 шинэ тохиолдол илэрчээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
90.167.181.84

Pedro Sánchez erunhii said baihaa boliod udaj bainaa 2018 onii erunhiilugchiin songuuliar erunhiilugch bolson

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.