2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр явагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр сонгуулийн зарим тойрогт нэр дэвшигчдийн авсан санал тэнцэж, мандат хуваарилах боломжгүй болсоны улмаас нэмэлт санал хураалтыг аймгийн 1, дүүргийн 1, сумын 60 тойрог, нийт 62 тойрогт зохион байгуулахаар болсон.
Нэмэлт санал хураалтыг өнөөдөр буюу 10 дугаар сарын 25-ны Ням гарагт улс орон даяар Улаанбаатарын цагаар өглөөний 7 цагаас эхлүүлсэн бөгөөд оройн 20 цаг хүртэл үргэлжилнэ.
Нэмэлт санал хураалтад сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, өмнөх санал хураалтад оролцоогүй сонгогчид оролцож саналаа өгөх бөгөөд тухайн тойрогт хамгийн олон санал авсан, санал нь тэнцсэн нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөх юм.
Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргах хуулийн заалттай.
АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР
НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДАХ ХЭСГИЙН САНАЛ АВАХ БАЙРНЫ БАЙРШИЛ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.