Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын салбар лабораторид өнөөдөр 673 сорьцод шинжилгээ хийжээ.
Шинжилгээгээр нэг хүнээс коронавирус илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн байна.
Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 338 болов. Үүнээс 312 хүн эдгэрсэн бол 26 нь эмчлэгдэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.