СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2020-10-24

LIVETALK: А.Ариунзаяа: Хавтгайрсан халамжийг цэгцлэх цаг болсон

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг энэ удаагийн LIVETALK буландаа урьж ярилцлаа.

Түүний хувьд Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байсан бол тоон мэдээлэлд тулгуурлаж, сайдын ажлаа авсан эхний 100 хоногт халамжийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэхээр E-halamj халамжийн нэгдсэн системийг нэвтрүүлжээ.

Уг халамжийн нэгдсэн систем нэвтэрснээр. Халамжийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнээр төрийн байгууллага дээр байгаа бүртгэлийн зөрүү гарахгүй. Цаашлаад нэг хүн, нэг айл өрхийн хэдэн гишүүн хэдэн төрлийн халамж авч байгааг нарийвчлан судалж, мэдэх боломжтой гэнэ.

2019 онд манай улсын нийт хүн амын 62.5 хувь нь ямар нэгэн нэр төрлийн халамж авдаг байсан бол энэ тоо 2020 онд өсөн нэмэгджээ. Нийт хүн амын 2 сая иргэн халамж авч байгаа мэт харагдаж байгаа ч 18 нас хүртэлх хүүхэд буюу 1.2 сая хүүхдэд сард болгон 100 мянган төгрөгийг халамжийн сангаас олгож байна.

  • Хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа 243 мянган иргэн
  • Цалинтай ээжүүд 243 мянган хүн
  • Эхийн алдар буюу одонгийн мөнгийг 225 мянган иргэн
  • Ахмад настанд үзүүлэх дэмжлэг буюу насны хишгийг 141 мянган ахмад авч байна.

.

Хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа 243 мянган иргэн хуульд зааснаар жилдээ хоёр удаа олон нийтийн ажилд оролцох үүрэгтэй. Гэтэл энэ хууль хэрэгждэггүй. Үүнд хариуцлага тооцох тогтолцоо байхгүй байна.

Тэгэхээр цаашид халамжийн бодлогыг хумих шаардлагатай. . Төр засгаас халамж олгохоос илүү ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Цаашлаад халамж авч байгаа иргэнд хариуцлага тооцдог тогтолцоог сайжруулна хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа яриандаа дурдсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

bolor
4 жилийн өмнө
202.9.40.5

estoi zuv

ард
4 жилийн өмнө
202.9.46.81

Халамжийг хавтгайруулсан УИХ-ыг цэгцлэх цаг болсон, худлаа амлалт өгч ард түмнээ битгий хулхидаж бай УИХ-ын гишүүд ямар л тусгай халамж хангалт байна тэр бүгдээсээ татгалз, төрөөс авч байгаа цалингаасаа их мөнгө хуримтлуулсан бол авилгал хээл хахууль нууцаар авсан мөнгө угаах үйл ажиллагаа явуулсан гэж үзээд хуулийн хариуцлага хүлээлэгдэг журманд шилжихээс өөр аргагүй болсон байна УИХ-д 4 жил ажиллаад тэрбумтан болдог тогтолцоог шудрага тогтолцоо гэж хэрхэвч үзэж болохгүй хуулийн байгууллага шудрага ажиллахгүй байгааг ард түмэн харж байна. Шудрага шүүхтэй болохын тулд их ажил хийх хэрэгтэй байна.

Bozena
4 жилийн өмнө
66.181.161.8

Ёстой зөв шүү. Муухан цалин авдаг хүнээс ч их халамж авч байгаа хүн байгаа. Зүгээр мөнгө авч байж бүр нэг муу тал руугаа хэл ам сэтгэхүй нь хөгжчихсөн.

А.Ариунаа
4 жилийн өмнө
122.201.21.99

Эхлээд дээд хавтгайрсан луйвараа шийдээч тэрийгээ шийдчээд дараа нь ядарсан ард аа ярь за чадлыг чинь харъя !! өөрсдөө сонгуульд ялж хавтгайруулаачаад !! Эргүү минь

Зочин
4 жилийн өмнө
202.55.188.90

Naad ter dor bga arduud bol amarxan za ter tord garaad ter bumtan bolood bga xulgaichuudaa ynzalaad daraa a n bol za

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.