Хятадын өмнөд нутгийн Зэжиан мужийн нийслэл Ханжоу хот үзэсгэлэнт нуур, олон мянган жилийн түүхтэй сүм, барилгуудаараа жуулчдыг татсаар ирсэн. Тус хот жуулчдын сонирхлыг татах дахин шинэ төвтэй боллоо. Энэ бол шинээр байгуулсан цахим спортын цогцолбор хотхон юм.
0,2 сая метр кв буюу хөлбөмбөгийн 68 талбайтай тэнцэхүйц хэмжээний газар нутагт цахим спортын хотхоныг байгуулсан байна. Орон нутгийн эрх баригчид хотхоныг хоёр тэрбум юань буюу 280 сая ам.доллараар бүтээн байгуулжээ.
Газар газрын цахим спорт сүлжээг хариуцдаг байгууллагууд энд төвлөрч, 10,000 гаруй мэргэжлийн тамирчид цуглна гэж тооцоолж байна. Цахим буюу интернэт тоглоом тоглодог тамирчдын орлогоос орон нутгийн эрх баригчид тэрбум юаний татвар цуглуулна гэжээ.
Ханжоу хот 2022 оноос өмнө цахим спортын 14 байгууламж барихад 15,45 тэрбум юаний төсөв зарцуулахаар төлөвлөжээ. Үүнд цахим спортын академи, тэдэнд зориулсан технологийн хүрээлэн, зочид буудлууд, тоглогчдыг эмчлэх эмнэлэг хүртэл багтсан байна.
Хятадад анх удаа ийм төрлийн хотхон байгуулагдаж ашиглалтанд орлоо. 2022 онд Азийн наадмыг Ханжоу хот зохион байгуулна. Уг наадмаар цахим спортыг албан ёсны төрөлд багтааж, медаль гардуулдаг болгох зорилготой юм байна.
Эх сурвалж: www.qz.com