МАН-ын Удирдах зөвлөл, НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон Д.Сумъяабазар тамгаа гардан авч байна. Өнөөдрийн чуулганаар түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн юм.
Түүнд хотын даргын тамгыг үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гардуулав.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Төрийн үйл хэрэг, залгамж чанар тасралтгүй явах ёстой. Улаанбаатар хотод өвөлжилтийн бэлтгэлээс авахуулаад хийж хэрэгжүүлэх ажил шил шилээ дараад хүлээж байгаа. Улаанбаатар хот бол эдийн засгийн 68 хувь, мөнгөний эргэлтийн 85 хувь, нийт хүн амын 50 хувь байдаг учир энэ их айлын ажил тасралтгүй явагдах учиртай. Цаашид нийслэлд тулгамдаж буй асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх хүрээнд нийслэл Засгийн газар, УИХ-тай нэг бие сэтгэлээр хамтарч ажиллана. Хотын хөгжил улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох болно” хэмээн онцоллоо.
Тамга гардуулах ёслолд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн болон хотын удирдлагууд оролцлоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
sda gej, ene bolovsrolgui boxoos oor xotiin darga xiichxeer xun oldoxgui l baigaam baixdaa. Xodooniixon gaarax ni ch argagui yum sda gej
100 жилийн ойгоороо энэ нам нүд аних нь ч тодорхой боллоо!