СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Энэ оны байдлаар дөрвөн хүн галт тэргэнд дайруулж амь насаа алджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Он гарсаар гарам дээр 51 осол, зөрчил гарч, 36 удаа гал тэрэг яаралтай зогсолт хийснээс дөрвөн хүн галт тэргэнд дайруулж амь насаа алдсан байна. Иргэд болон жолооч нарын анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн төмөр замын гарам дээр осол, зөрчил гарах гол шалтгаан болж байна.

Төмөр замын гарам дээр гарч байгаа нийт осол, зөрчлийн 98 хувь нь иргэд, жолооч нар анхааруулах улаан гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээг зөрчиж, галт тэрэг ирж байхад төмөр замын аюултай бүс рүү нэвтэрч орсноос үүдэлтэй байдаг байна.

Өнгөрсөн онд нийт 236 удаа галт тэргийг яаралтай зогсолт хийлгүүлж байжээ. Шалтгаанаар авч үзвэл байдаг. Мөн гармын анхааруулах улаан гэрэл асаж, хаалт бууж байх үед 46 автомашин гарам руу орж таван машин дайрагджээ. Харин энэ оны байдлаар үзүүлэлтэй байна.

Нөгөөтээгүүр УБТЗ-ын хэмжээнд 280 төмөр замын гарам байдгаас 172 нь Улаанбаатарт байдаг. Улаанбаатарт байгаа 172 төмөр замын гармаас авто болон төмөр зам ижил түвшинд огтлолцдоггүй байх шаардлагыг хангасан нэг гүүр, явган хүнд зориулсан гарц гарын таван хуруунд багтахуйц цөөхөн байна. Үндсэндээ юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.