СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-10-23

Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлж, хотын дарга болохыг дэмжлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдох сонголт хийсэн тул УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д ирүүлсэн 

Түүний саналыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцээд хуралдаанд оролцсон 44 гишүүнээс 31 нь дэмжиж, 70.4 хувийн саналаар УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор заасан

Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөхийн өмнө УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Эхлээд чөлөөлөгдөөд дараа нь томилгооны асуудалдаа орж болоогүй юм уу. Хотын дарга болох нь доошоо явж байна уу, дээшээ яваад байна уу?" гэлээ.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар "Чөлөөлөгдөх процесс үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн дагуу явж байна. УИХ хууль тогтоох дээд байгууллага, хүндэтгэлтэй хандаж байна. Гэхдээ цаашид УИХ-д сонгосон Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтойгоо илүү ойр ажиллана. НИТХ-д өмнө нь ажиллаж байсан хүний хувьд олон түмний дэмжлэг, намын дэмжлэг гэдэг зүйл байгаа. Шийдвэр гаргахад голлох нөлөө үзүүлсэн. МАН орон нутгийн сонгуулиар нийслэлд 75.5 хувийн амжилт үзүүлсэн. 45 суудлын 34-ыг нь авсан. Тиймээс хотоо өөрөө удирдах сонголтыг хийсэн" гэсэн юм. 

ТББХ-ны дарга Л.Энх-Амгалан "Д.Сумъяабазар гишүүнийг НИТХ-аас Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлсэн. УИХ өнөөдөр гишүүнийх нь бүрэн эрхээс чөлөөлчихвөл Ерөнхий сайд батламжлах ёстой. Бүх л зүйл улс төрийн хүрээнд явж байгаа" гэлээ. Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ерөнхий сайд батламжлахгүй тохиолдолд яах вэ. эргээд УИХ-ын гишүүн болохоор ирэх үү?" гэж асуусан юм.

Түүний асуултад ТББХ-ны дарга Л.Энх-Амгалан "Улаанбаатар хотын намын хороо өчигдөр хуралдаад шийдвэрээ ирүүлсэн. Удирдах зөвлөл шийдвэрийг нь хэлэлцээд дэмжсэн учраас Ерөнхий сайд томилох үүрэгтэй л гэж бодож байна. Та Д.Сумъяабазар гишүүнд санаа зовж, асууж байх шиг байна. Үл ойлголцол болоод хуулийн хийдэл гарахгүй байх аа" гэлээ.

Д.Сумъяабазар гишүүнийг чөлөөлөх үеэр бусад УИХ-ын гишүүд ч саналаа хэлсэн. Тэдний үгийг хүргэе. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
3 жилийн өмнө
192.82.70.137

Сумьябазар энэ сайхан нэр хундээ яах гэж дэээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.