СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг нарыг гэм буруутайд тооцсон атлаа ял шийтгэлгүй үлдээжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг,  Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн дарга асан Г.Амарбат, “Алтжин групп”-ын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх албан ёсны дэлгэрэнгүй мэдээллийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шүүхээс олон нийтэд өглөө.

Тус мэдээлэлд анхаарал татахуйц хэд хэдэн зүйл байгааг та бүхэнд хүргэе.

Шүүх “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзориг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн дарга Г.Амарбат  ажиллаж байхдаа Ш.Батхүүд давуу байдал бий болгох зорилгоор дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.

Гэхдээ 2002 оны эрүүгийн хуулийн 72.1-т “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан” хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байв.

Харин шүүгдэгч “Алтжин” группийн ерөнхийлөгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг бусадтай бүлэглэн Төрийн банкинд 51,596,943,659.3 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.

Шүүгдэгч Ш.Батхүүг,

·         “Жаст групп”-ын Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “Эрдэнэт” ХХК-ийн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнуудтай бүлэглэж хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор гэмт хэргийг зохион байгуулж, урьдчилан үгсэн тохирч “Стандарт” банктай хуурамч зээлийн гэрээ байгуулж их хэмжээний зээл авч, Лондоны арбитрын шүүхийн шийдвэрээр их хэмжээний хохирлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

·         “Хадгаламж” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Монгол банкнаас олгох баталгааг гаргах зөвшөөрөлгүй атлаа хуурамчаар банкны баталгаа гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

·         Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

·         Хуурч, бодит байдлыг нууж бусдыг төөрөгдөлд оруулах замаар залилж “Шунхлай  групп”-д их хэмжээний хохирлыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, найман жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
4 жилийн өмнө
202.126.89.43

Yun Shunkhlai bolood yavchihvaa?!

Зочин
4 жилийн өмнө
203.169.50.113

Гишүүн хүүгийнхээ буяныг эдэлж байгаа бололтой. Шүүх ч завхруулж байна даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.