СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-23

LIVE: ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: Шинээр ашиглалтад орсон 20 сургууль, цэцэрлэгийн 40 хувь нь хортой орчин үүсгэж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

 

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй БНХАУ-д үйлдвэрлэсэн барилгын материал, түүнээс үүдэн гарч байгаа хорт нөлөөллийн талаар ярилцлаа.

-Дотоод орчны бохирдол гэж та ярьсан байна лээ. Энэ ойлголтоос ярилцлагаа эхэлье?

-Дотоод орчин гэдэг нь тухайн орон сууц, сургууль, цэцэрлэг, албан тасалгаа, автомашин гэх мэт орчныг хэлж байгаа юм. Үүн дээр тухайн орчны дотор заслыг юугаар хийсэн бэ гэдэг асуудал нэмэгдэнэ. Жишээ нь, шалыг юугаар хийсэн, дүүжин таазыг юугаар хийсэн гэх мэт дотоод орчны шинжилгээн дээр үндэслэн стандартыг баримтлах асуудал чухал байна.

Худалдан авагчид маш өндөр үнэ бүхий барилга авлаа гэж бодъё. Мкв нь 3 сая, 4 саяын байр авахад гаднах орчин, засал ямар гоё харагдаж байгааг л харж байгаа болохоос ямар орчинд, ямар агаараар амьсгалах гэж байгаагаа мэддэггүй. Нөгөө талаасаа барилгыг барьсан гэдгийг иргэд ойлгодоггүй.

Дотоод орчны бохирдол нь гадаад бохирдлоос 2-5 дахин илүү байдаг. Бид нар нэг хоногийн 24 цагийнхаа 90 хувийг дотор орчинд өнгөрүүлдэг. Энэ хугацаанд бид амьсгалын зам, уушгиа химийн урвалаар хордуулж байх боломжтой байна. . Сургууль, цэцэрлэг бол хүүхдүүд, бидний үр хойч, Монгол улсын ирээдүй оршин байгаа газар. Ирээдүйн иргэдээ төр, аж ахуй нэгжүүд өөрсдөө хордуулах сууриа тавьж байгаа асуудал яригдаж байна.

Иймээс тухайн барилга дээр дата нээчихвэл тухайн ашиглалтад орсон барилга бүрийн стандарт шинжилгээг мэдэх боломжтой. 

Жилд 5000 орчим хүн хавдраар шинээр өвчилдөг гэсэн судалгаа байдаг. 2019 онд 1987 хүн нь амьсгалын замаар дамжсан хорт хавдар туссан мэдээлэл байгаа. Энэ нь бусад өвчлөлүүдтэй харьцуулахад сүүлийн 5 жил хамгийн өндөр нь байна. Тэгэхээр бид үүн дээр анхаарахаас өөр арга байхгүй.

-Дотоод орчны бохирдол яаж илэрдэг вэ?

-Бид бүгдэд энэ асуудалд тулгардаг. Бид айлд хүүхдээ дагуулаад ордог шүү дээ. Бидэнд ч бас янз бүрийн байгууллагаар явах шаардлага гардаг. Энэ үед арьс загатнаад байна гэдэг ч юм уу, нүд нь улайж нулимс гарах, толгой өвдөх шинж илэрдэг шүү дээ. Ялангуяа хүүхэд шинэ орчинд орохдоо маш мэдрэг байдаг. Бид гэртээ унтаад босоход шөнө олигтой унтаж чадсангүй, хамар битүүрлээ, тавгүй байна гэх мэтээр ярьдаг. Энд орчны бохирдол үүссэн байдгийг бид хэзээ ч боддоггүй, анзаардаггүй юм. Бас шинэ байранд нүүж ороход тухгүй байх, унтаж амарч чадахгүй, амьсгалахад хүнд байх гэх мэт шинжүүд гардаг. Зарим нь хуучин байр маань тухтай байжээ гэж ч ярьдаг. Тэр бол барилгын материалын, орчны хордлогын шинж илэрч байгаа гэсэн үг юм.

Иймээс барилгуудын датаг нээснээр дотоод орчны бохирдол, барилгын материалын мэдээлэл нээлттэй болно. Мөн Монгол улсын хилээр орж ирж байгаа барилгын чанаргүй материалуудыг зогсооно гэсэн үг юм. Хамгийн чухал нь амьсгалын замын өвчлөл, хордлого бүрмөсөн багасах боломжтой болж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.