СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайландын Ерөнхий сайдад огцрох гурав хоногийн хугацаа өглөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Тайланд улсад өнгөрсөн зуны долдугаар сараас хойш оюутан залуус Засгийн газрын эсрэг болоод хэмжээлшгүй эрхтэй хааны эрх мэдлийг хязгаарлахыг шаардаж жагсаал цуглаан эхлүүлсэн. Тэдний эсэргүүцлээ илэрхийлж буй арга барилыг Хонконгийн жагсагчидтай дүйцүүлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцолж байгаа юм.

Ерөнхий сайд Прают Чан Оча жагсаалыг намжаахын тулд нийслэл Бангкок болон бусад хотуудад онц байдлын тогтоол батлан хөл хорионы дэглэм хэрэгжүүлж байсан бол тогтоолыг цуцаллаа. Парламентын ээлжит бус чуулган ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн хуралдана.   

Тайландын Парламентын хуралдаан завсарлаад байгаа боловч хаан Маха Важиралонгкорн ээлжит бус хуралдаан зарлах зөвшөөрлийг олгожээ. Хэдэн арван мянгаараа жагсаж байгаа оюутан, залуус Ерөнхий сайдыг өөрийн саналаар албан тушаалаа хүлээлгэж өгөх гурав хоногийн хугацаа олгосон гэдгээ мэдэгдэж байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.