БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.
Тухайн үеэс хойш буюу жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-нд “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн ч коронавирусийн улмаас дөрөвдүгээр сарын 28-нд цэцэг өргөх ёслолыг хойшлуулсан юм.
Ингээд өнөөдөр Монгол Улсад Генерал цол бий болсны 76 жилийн ойд зориулан генералууд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолыг хийлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.