СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эдвард Сноуден ОХУ-ын байнгын оршин суугч болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

АНУ-ын Тагнуулын төв газрын шинжээч асан Эдвард Сноуденд ОХУ-аас байнгын оршин суух зөвшөөрөл олгосон болохыг түүний өмгөөлөгч өнгөрөгч пүрэв гарагт мэдэгджээ. Түүний орос өмгөөлөгч Анатолий Кучерена "Өнөөдөр Сноуден хугацаагүй оршин суух үнэмлэхээ гардан авсан" хэмээн орон нутгийн "Тасс" агентлагт ярьсан байна.

Э.Сноуден байнгын оршин суугч болох өргөдлөө энэ оны дөрөвдүгээр сард өгсөн боловч коронавирусийн цар тахал болон хөл хорионы дүрэм журмын улмаас Оросын Цагаачлалын албанаас шийдвэр гаргахад илүү их цаг хугацаа шаардагдсан аж. Түүнчлэн 

гэдгийг Кучерена тэмдэглэсэн юм. ОХУ-д чимээгүйхэн аж төрдөг ч үе үе Оросын засгийн газрын бодлогыг олон нийтийн сүлжээн дээрээ шүүмжилдэг

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн гэрээт ажилтан байсан Сноуден тус улсын Засгийн газрын иргэдийг хууль бусаар чагнан тандаж байсан үйл ажиллагааны нууц баримтуудыг олон нийтэд дэлгэснийхээ дараа АНУ-ын ял шийтгэлээс мултрахын тулд 2013 оноос хойш ОХУ-д амьдарч байгаа билээ.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.