СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг томилж, Д.Сумъяабазарыг хотын даргад томилохыг дэмжив

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Долоо хоногийн өмнө буюу 10-р сарын 15-нд болж өнгөрсөн сонгуулийн дүнд бүрэлдсэн НИТХ-ын анхдугаар хуралдаан яг одоо эхлэх гэж байна. Анхдугаар хуралдаан дээр МАН-ын Удирдах зөвлөлийн хотын дарга, НИТХ-ын дарга нарыг дэмжсэн шийдвэрийг танилцуулна. МАН-аас хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Батбаясгалан нарыг дэвшүүлээд байгаа юм.

НИТХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙГ Р.ДАГВА, АН-ЫН БҮЛГИЙГ Д.ПҮРЭВДАВАА АХАЛНА

НИТХ дахь МАН-ын бүлэг байгуулсан тухай шийдвэрийг танилцуулав. . Харин АН НИТХ-ын сонгуульд найман суудал авч, АН-ын бүлэг байгуулж, бүлгийн ахлагчаар Д.Пүрэвдавааг сонгосон байна. ХҮН намаас гурван гишүүн сонгогдсон тул бүлэг байгуулах боломжгүй юм.

 НИТХ-ЫН ДАРГААР Ж.БАТБАЯСГАЛАНГ СОНГОЛОО

Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томилох санал хураалтыг ил явуулж, төлөөлөгчдийн 84.44 хувь нь дэмжсэн юм. Тэрбээр НИТХ-ын 8 дахь дарга болж байна. Түүний боловсрол болон ажлын туршлагыг бид өмнө нь танилцуулсан билээ. 

Ж.Батбаясгалангийн хувьд Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж, 11,363 иргэний санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. НИТХ дахь намын бүлгүүдээс НИТХ-ын даргад МАН-аас өөр нам нэр дэвшүүлээгүй юм. 

НИТХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг НИТХ-ын төлөөлөгч Н.Алтаншагай танилцуулав. Тэрбээр "2020 оны ээлжит сонгуулиар МАН 34 суудал авч олонх болсон тул НИТХ-ын даргад төлөөлөгчдөөс нэр дэвшүүлж байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар сонгохоор 100 хувийн саналаар дэмжлээ" гэв. 

Д.Сумъяабазар: Зориг гаргаж, иргэдтэйгээ ойр ажиллах замыг би сонгож байна

НИТХ-ын хурлаар нийслэлийн Засаг даргын албан тушаалд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Долгорсүрэнгийн Сумъяабазарыг нэр дэвшүүлж буйгаа бүлгийн дарга Р.Дагва танилцуулав. Хотын дарга болбол дахин нөхөн сонгууль явагдаж, төсвийн хөрөнгө мөнгө зарцуулна. Энэ тийм зохимжтой юу? гэсэн асуултад нэр дэвшигч Д.Сумъяабазар хариулав.

Д.Сумъяабазар: Улстөрийн нам сонгуульд ялалт байгуулахын төлөө ажилладаг. Одоо УИХ-ын гишүүн хэвээр байгаа. Нэр дэвшүүлэхийг дэмжихгүй гэвэл яах вэ? Ерөнхий сайд хотын даргаар батламжлахгүй гэвэл яах вэ? Энд хуульд зөрчсөн зүйл байхгүй. Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгасан Улаанбаатар хотоо хөгжүүлэх ажиллагааг удирдан явуулах үүрэг оногдож байна. Хэрэв Ерөнхий сайд хотын захирагчаар батламжилбал УИХ-ын даргад өргөдлөө өгөхөд бэлэн болсон байгаа. Дэмжигдвэл өргөдлөө өгөөд, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ тавина. 

НИТХ-ын төлөөлөгчид асуулт тавьж хариулт авсны дараа Д.Сумъяабазарыг Улаанбаатар хотын Засаг даргаар томилохыг дэмжих тухай томъёоллоор санал хураалт явуулахад 71.1 хувиар дэмжлээ. 

М.Тулгат: Та УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Та нэг сарын өмнө “Би УИХ-ын гишүүн, хотын дарга болохгүй. Би нүх болгонд ордог оготно биш” гэж  ярилцлага өгсөн. Яагаад шийдвэрээ өөрчлөх болов?

Д.Сумъяабазар: Тавиад хоногийн өмнө би хэвлэлд яриа өгөхдөө хотын дарга болох итгэл үнэмшилгүй явсан нь үнэн. Би худлаа ярих дургүй. .
Надад ямар нэг албан тушаал сонирхож явсан зүйл байхгүй. Энд хууль зөрчсөн зүйл огт байхгүй. УИХ-ын гишүүн бол төрийн бодлого боловсруулах хэмжээний асуудал яригддаг. Харин хотын дарга бол иргэдтэйгээ илүү ойр ажиллаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, их ажил эрсдэл дундуур алхах шийдвэр гаргасан. 

Амар хялбарыг бодсон бол УИХ-ын гишүүн байсан нь дээр ээ. Хотын дарга бол түгжрэл, хотын тохижилт гэх мэт иргэдэд тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн төлөө өдөр шөнөгүй ажиллана гэв.

Нэр дэвшигч Д.Сумъяабазарыг НИТХ-ын төлөөлөгчдийн 50-аас дээш хувийн саналаар дэмжсэн тул Ерөнхий сайд захирамж гаргаж, батламжлах хуультай. Тэрбээр томилогдвол хотын 35 дахь дарга болох юм байна.

НИТХ дахь АН болон ХҮН намаас Улаанбаатар хотын захирагчид төлөөлөгч нэр дэвшүүлсэнгүй.

Монгол Улсын Их Хурлын гишүүн хуульд заасан тодорхой төрлийн ажлаас бусдыг хавсарч хийх боломжгүй. Иймд Д.Сумъяабазар гишүүн .

НИТХ-ын Тэргүүлэгчээр М.Халиунбат, Д.Бадарсан, Д.Энхтуяа нарын 11 хүн сонгогдлоо

НИТХ-ын анхдугаар хуралдааны үеэр төлөөлөгчдийн 93.33 хувийн саналаар ИТХ 11 Тэргүүлэгчтэй байхаар сонголоо. 

Нийслэлийн ИТХ-ын 11 Тэргүүлэгч:

  1. Ж.Батбаясгалан
  2. Р.Дагва
  3. Ж.Алдаржавхлан
  4. Б.Пүрэвдагва
  5. С.Даваасүрэн
  6. М.Халиунбат
  7. Б.Мөнхбат
  8. Н.Баярчимэг
  9. Д.Энхтуяа
  10. Д.Бадарсан
  11. Д.Гантулга нарыг сонголоо.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.