СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-10-23

LIVE: ХӨСҮТ-д 16 хүн эмчлүүлж байгаагийн 12 хүний биеийн байдал хөнгөн, 4 нь хүндэвтэр байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Сүүлийн хоёр хоногт 1053 хүнд шинжилгээ хийхэд энэ сарын 20-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 35 настай жолоочоос коронавирус илэрчээ. ХӨСҮТ-д сайн дураараа коронавирусийн шинжилгээг иргэд өгч байгаа. Хамгийн сүүлд шинжилгээ өгсөн 85 хүний сорьцоос халдвар илрээгүй байна. Энэ нь манай улс дотооддоо халдваргүй гэдэг нь батлагдаж байгаа хэрэг юм. Иргэдийн хувьд ХӨСҮТ-д хандан коронавирусийн шинжилгээ сайн дураараа өгөхөөр бол 150 мянган төгрөгийн үнэтэй ажээ.

Монгол Улсад коронавирусийн халдвартай батлагдсан нийт тохиолдол 328, 312 иргэн эдгэрээд байна. ХӨҮСТ халдвартай 16 иргэн эмчлүүлж байгаагаас 12 хүний биеийн байдал хөнгөн 4 нь хүндэвтэр байгаа юм.

. Тухайн иргэнээс 10.1-нд шинжилгээ авахад сөрөг, 14 хоногийн дараа шинжилгээ авахад сөрөг гарсан бол тусгаарлалтын 21 хоног дуусахаас өмнө шинжилгээ авахад халдвар илэрсэн хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дурдлаа. 

Дэлхий даяар нийт 41.1 сая хүн халдвар авч 31.1 сая иргэн эдгэрсэн бол 1.1 сая иргэн нас баржээ. Сүүлийн нэг хоногт 423 мянган хүн өвдөж, 600 мянга гаруй хүн нас барсан.

БНСУ-д томуугийн эсрэг вакцины улмаас 20 гаруй иргэн нас барсан гэх мэдээлэл албан бус мэдээллийн сүлжээгээр тарсан. .

Тус улсад томуугийн эсрэг вакцин хийлгэсэн 17 настай хүүхэд нас барсан. Тухайн хүүхэдтэй хамт нэг эмчийн хяналтан дор 32 хүн вакцин хийлгэхэд ямар нэгэн хариу урвал өгөөгүй байна.

Өнөөдрийн байдлаар манай улс зорилтод бүлгийн иргэддээ томуугийн 440 мянга хүн тун вакцин хийгээд байна. Одоогоор вакцин хийсний дараа урвалт өгсөн мэдээлэл байхгүй. Вакцин хийлгэсний дараа эхний хоёр хоногтоо халуурах шинж тэмдэг гардаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.