Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад оноосон 6 жилийн хорих ялыг өөрчилж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оногдуулж сулласан нь олон нийтийн шүүмжлэлийн бай болоод байна.
Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өөрсдийгөө зөвтгөсөн мэдэгдэл гаргасныг та бүхэндээ хүргэе. Уг мэдэгдэлд,
1. Шүүгдэгч Б.Ундармаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн,
2. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал,
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн,
4. Эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Ундармаад нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд “...Давж заалдах шатны шүүх ... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно. ...” гэж заасны дагуу тус шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэрлэсэн. Хуулиас давсан шүүхийн шийдвэр гэж байхгүй.
Жич: Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр нийтэлж буй Капитал банктай холбогдох үйлдэл дээрх хэрэгт огт хамааралгүй болно гэсэн байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
3 dahi gem hoherloo baragduulsan gej bgaa zuiltei toherch bgaa yum uu. HD -n munguu tulj chadsan uu. Olon zuun ahmad hungululttei amraltandaa yavj chadahgui bna. Sanhuujelt b.gui gesen shaltgaanaar. Ard tumniij doromjlohoo bolivol yasiin
Solior aeligacndaa
Solior aeligacndaa