Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр/2020.10.23/ Хангарьд ордонд болно.
Уг хуралдаан дээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг томилох МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулна.
Анхдугаар хуралдаан дээр НИТХ-ын 45 төлөөлөгчийн олонхи нь тэднийг дэмжвэл УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Нийслэлийн 35 дахь засаг дарга болж УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх юм. Харин Ж.Батбаясгалангийн хувьд хотын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлаа хүлээлгэн өгнө.
Ингэснээр Улаанбаатар хотыг ирэх дөрвөн жил удирдах шинэ удирдлагууд ажилдаа орно. Шинэ удирдлагууд томилогдсоны дараа хотын захиргааг Яармаг руу нүүлгэх ажил өрнөх ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эднээс өөр хүн монголд монголын төрд алга уу чааваас даа
Novsh yumaa buh huneer l dutaj gene arslan guai