СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гүрж: Банкинд халдсан этгээд гурван хүн барьцаалаад зугтжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Гүрж улсын баруун хэсгийн Зугдиди хотын банкинд өнгөрөгч лхагва гарагт зэвсэгт этгээд халдан, банкны ажилчид болон үйлчлүүлэгчдийг барьцаалжээ. 

Тус улсын Дотоод хэргийн яамнаас нийт хэдэн хүн барьцаалагдсан болон барьцаалагч ямар шаардлага тавьсан талаар тайлбар өгөөгүй ч юм.

Гүржийн үндэсний "Mtavari TV" сувгийн цацсан бичлэгт барьцаалагдсан хүмүүс банкны шалан дээр сууж харагдсан бол

Тэгвэл уг болохыг тус улсын цагдаа нар албан ёсоор мэдэгдсэн юм. Үүний дараагаар гэж орон нутгийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн одоог хүртэл барьцаанд байгаа гурван хүний нэг нь зэвсэгт этгээдтэй хэлэлцээр хийж байсан орон нутгийн цагдаагийн дарга байж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм.

Дотоод хэргийн яамнаас пүрэв гарагийн өглөө гаргасан мэдэгдэлд барьцаалагдаад байсан 43 хүнийг аюулгүй бүсэд шилжүүлсэн бөгөөд цагдаагийн ажиллагаа үргэлжилж байгаа хэмээн тэмдэглэсэн хэдий ч халдлага үйлдсэн этгээд барьцааны гурван хүний хамт банкнаас зугтсан тухай тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.