Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан: Одоогийн байдлаар нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын орны ачаалал 81.9 хувь, хүүхдийн орны ачаалал 68 хувь байна.
Энэ нь орны ачаалал хүлээгдэлгүй гэсэн үг юм. Өнгөрсөн долоо хоногт амбулаториор 78 мянган үзлэг хийгдсэн. Үүнээс томуу, томуу төст өвчлөл 3875 буюу нийт үзлэгийнхээ 4.9 хувьд байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 1.9 хувиар нэмэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар нэмэгдэж томуу, томуу төст өвчлөл ихсэх хандлагатай байна.
Өвчлөгсдийн 36.8 хувь нь 0-1 насны буюу бага насны хүүхэд, 26.9 хувь нь 2-4 нас, 15.2 хувь нь 5-9 нас гэх мэтчилэн бага насны хүүхдүүд өвчилж байгаа тул эцэг эхчүүд анхааралдаа авна уу.
Хүүхдийн түргэн тусламж нийт 891 дуудлага ирснээс 39.1 хувь нь томуу, томуу төсч өвчлөл байна” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.