СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ кимчиний гол орц байцааны хомсдолд оржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Солонгос үндэсний зоогийн ширээг кимчигүйгээр төсөөлөх аргагүй. Кимчи бол тэдний хамгийн гол хүнсний хэрэглээний нэг бөгөөд жил бүрийн намар шинэ ургацаа хураасны дараа байцаа амталж эсгэн кимчи дардаг уламжлалтай.

Гэвч өнгөрсөн зун цаг агаарын байдал хүнд байснаас байцааны ургацаа алджээ. Өөрөөр хэлбэл кимчи дарахад ашигладаг напа буюу хятад байцаа тарьж ургуулдаг тариалангийн талбай найм, есдүгээр саруудад  хар салхи, үер, хөрсний гулсалтад ихээр өртсөн байна. Тариалангийн талбай байгалийн гамшигт өртөж, ургац алдсанаар хүнсний ногооны үнэ огцом өсчээ.

Үүссэн нөхцөл байдлаас болж солонгос айлууд өдөр тутамдаа, бараг хоол идэх бүртээ хэрэглэдэг гол хачир кимчигээ дарахад хүндрэлтэй болжээ. Энэ зун Солонгосын нутаг дэвсгэрт борооны улирал урьд өмнө тохиож байгаагүй удаан үргэлжилсэн төдийгүй гурван ч хүчтэй хар салхи дайран өнгөрсөн.

Блүмберг агентлагийн мэдээлснээр байцааны хомсдол нь кимчи үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг Дэсан зэрэг томоохон үйлдвэрлэгч компанийн үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлж эхэлжээ. Тус компани цахимаар кимчи худалдахаа түр зогсоожээ.

. Нэн ялангуяа коронавирусийн тархалтын үед иргэд гэртээ байхыг илүүд үздэг болсноор кимчиний хэрэглээ улам бүр өсөн нэмэгджээ.

2013 онд кимчи дарах кимжанг үйлийг Юнескогийн дэлхийн өв соёлын санд бүртгэжээ. Ойролцоогоор 200 гаруй төрөл байдаг гэж үздэг. Өмнөд Солонгосын 50 сая гаруй иргэн жил бүр хоёр сая тонн кимчи иддэг ажээ. Нийт иргэдийн 95 хувь нь өдөрт нэгээс илүү удаа кимчи иддэг байна.  

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.