СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас барсны дараа мөрдлөг шалгалт эхлүүллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНСУ-д улирлын томуугийн урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсний дараа нас барсан хүний тоо өнөөдрийн байдлаар 13 болж нэмэгджээ. Үүний  улмаас иргэдийн сэтгэл түгшиж, вакцинд ямар нэг асуудал байж болзошгүй гэсэн эргэлзээ төрж эхэлсэн бөгөөд эрх баригчид аль болох тайван байхыг уриалсан байна.

Мөрдлөг, шалгалтын багийг ахалж байгаа эмч профессор Ким Жун Коны хэлснээр тэдгээр нас барсан иргэд томуугийн вакцинаас болсон гэдэгт итгэлгүй байгаа гэдгээ хэлжээ. Гэвч олон нийтийн дунд Засгийн газар коронавирустэй тэмцэж байгаа энэ үед ханиад томууг газар авахуулахгүйн тулд вакцинжуулалтын хөтөлбөрийг шахаж байна гэсэн эргэлзээ байна.

Одоогоор БНСУ-ын 50 сая гаруй иргэний 20 хувь нь буюу 13 сая иргэн томуугийн вакцинд хамрагджээ. Засгийн газар урьдчилан сэргийлэх тарилгад зайлшгүй хамрагдах ёстой 19 сая хүнд үнэ төлбөргүйгээр тарилга хийх хөтөлбөрийг өнгөрсөн сард эхлүүлсэн юм.

Хамгийн анх 17 настай хүү томуугийн вакцин хийлгэснээс хойш хоёр хоногийн дараа нас барсан. Бусад нас барсан иргэдийн хувьд ихэнх нь ахмад настнууд байгаа. Тодруулбал 70-80 насны суурь өвчтэй багадаа найман иргэн нас барагсдын дунд байна.

. Өмнөд Солонгос улс даяар томуугийн эсрэг вакцины хөтөлбөрт итгэх ард иргэдийн итгэлцэл савлаж буй анхны тохиолдол энэ биш.

Уг хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө эмнэлгүүд рүү тараах үед таван сая тун вакцин хадгалж байсан өрөө хөргүүргүй, халуун байсан тухай мэдээ гарч гурван долоо хоногийн хугацаанд түр зогсоожээ. Тэдгээр вакцины хадгалалтын горим алдагдаагүй байсан бөгөөд хийлгэсэн хүмүүсээс нас барсан тохиолдол илрээгүй гэжээ. Профессор Ким урьдчилан сэргийлэх тарилгын хөтөлбөрийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж зааварчилжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.