СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Толгойгоо тасдуулсан багшийг Хүндэт легионы одонгоор нэхэн шагнав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Франц улсын нийслэл Парисын ойролцоох жижиг хотын багш ажлаа тараад гэртээ харих замдаа исламын хэт даврагчийн гарт амиа алдаж толгойгоо тасдуулсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Уг хэргийг эсэргүүцэж мөн нас барсан багшид хүндэтгэл үзүүлэхээр олон арван мянган иргэн Парис хотын төвд жагссан.

Тэгвэл . Энэ үеэр Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон өөрийн биеэр ирж хүндлэл үзүүлээд зогсохгүй улсын иргэнд олгодог хамгийн өндөр дээд одон медаль Хүндэт легионоор нэхэн шагнажээ.

Оршуулгын арга хэмжээнд хохирогчийн үр хүүхдүүд, гэр бүл, найз нөхөд, төрөл садангуудаас нь гадна өмнөх төрийн тэргүүнүүд зэрэг  400 орчим хүмүүс цуглаж, олон нийтийн сувгаар шууд дамжуулан үзүүлсэн байна. Тэрээр ангийнхаа сурагчдад эрх чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэн ярих тухай хичээл заахдаа исламын зөнч Мухаммадын шог хоёр зургийг харуулсныхаа төлөө онц хэрцгийгээр амиа алдсан. Тус сургуулийн хоёр сурагч багшийнхаа тухай мэдээллийг алуурчинд 300-350 еврогоор худалдсан хэрэгт холбогдон баригдаад байгаа юм.

. Ингэхдээ “Пэти бол баатар байсан. Тэр худал яриа, ухаангүй үйлдэл, үймээн самууны хохирогч боллоо. Тэр үндэсний нүүр царай болсон. Бид түүний эрх чөлөөний төлөөх тэмцлийг үргэлжлүүлнэ. Яагаад гэвэл Францад зул бөхөөгүй” хэмээжээ.

Пэтигийн амь насыг бүрэлгэсэн 18 настай Абдулла Анзоров гэгч чечень гаралтай этгээдийг цагдаа нар хэрэг гарсны дараахан буудаж хороосон юм. Уг хэрэгт холбогдуулан нийт 10 гаруй хүнийг баривчлан саатуулсан. Исламын хэт даврагчийн терроризмын шинжтэй гэмт үйлдэл улс орон даяар иргэдийг цочролд оруулан, цагдаагийн байгууллагаас исламын хэт даврагчид байж болзошгүй бүлгийг хэдэн арваар нь дайчлан шалгаж эхэлсэн.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.