Нийлэлийн МАН-ын хороо хуралдаж дууслаа. Хуралдаанаар намын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хотын дарга болгохоор дэмжжээ. Харин НИТХ-ын даргад засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг дэмжжээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Заалнаас нэр дэвшигч тодроогүй, хэн нэгнийг мөн нэр дэвшүүлээгүй. Харин одоо УИХ-ын гишүүний статусаа яах вэ гэх мэт олон асуулт гарсан. Гэхдээ хотод тулгамдсан, шийдвэрлэх ёстой олон асуудал байгаа учир даацтай, ноён нуруутай хүн хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Тиймээс ч УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хотын даргад дэвшүүлж байна гэж бодож байна.
Нийслэлийн МАН-ын хорооны гишүү. Я.Төмөрбааатар:
-Засгийн газар болон нийслэлийн намын хорооны түвшинд УИХ-ын гишүн Д.Сумъаяабазарыг нэр дэвшүүлсэн юм байна. Тэгээд 100 хувийн саналаар Д.Сумъяабазарыг хотын даргад дэмжлээ.
Өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа Э.Бат-Үүл, С.Батболд нар гишүүнээсээ татгалзаж, хотын дарга болж байсан. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд УИХ-ын гишүүнээсээ татгалзах байхаа гэдгээ өөрөө хэлж байна.
Одоо үргэлжүүлэн МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Удирдах зөвлөл хуралдаж дууссаны дараа хотын даргын нэрийг НИТХ-ын анхдугаар чуулганд оруулах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хот бол чиний хэдэн халтар төгрөгөнд хууртаад ?чамд саналаа өгдөг схд чинь биш шүү.бүх ажил нь иргэдийнхээ нүдэн дээр явагддаг уим шүү.чи ч удахгүй бх аа