Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаас НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг мөн 100 хувийн саналаар дэмжсэн. Бид нэр дэвшигч Ж.Батбаясгалангаас тодруулга авлаа.
Ж.Батбаясгалан:
-Сая Нийслэлийн намын хорооны 5-р хуралдаан болоод дууслаа. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Нийслэлийн засаг даргад дэмжлээ. Мөн НИТХ-ын даргад миний нэрийг дэмжиж Удирдах зөвлөл рүү оруулах гэж байна.
Маргааш/2020.10.23/ НИТХ-ын анхдугаар хуралдаан болно. Анхдугаар хуралдаан дээр МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулна.
Та НИТХ-ын даргаар ажиллавал ямар байдлаар ажиллах вэ?
-2020 онд хоёр чухал сонгууль боллоо. НИТХ-ын сонгуульд манай нам олонх болон учир ирэх дөрвөн жил ажиллах нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын үндсэн чиглэлээ батлах, нийслэлийн төсвийг тодотгох ёстой. Мөн иргэдийн өгсөн үүрэг хариуцлагыг биелүүлж ажиллах ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.