СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иран, ОХУ-ууд АНУ-ын сонгогчдын мэдээллийг хулгайлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн зүгээс Ардчилсан намыг дэмждэг сонгогчид руу заналхийлсэн шинж чанартай зурвас илгээсэн явдалд Иран улсын Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэжээ.

Сонгогчид руу илгээсэн цахим шуудангуудыг Трампыг дэмждэг хэт барууны үзэлтэй Proud Boys бүлэг илгээсэн байж магадгүй бөгөөд энэ үйлдэл нь үймээн самууныг өдөөж болзошгүй гэж Үндэсний тагнуулын газрын дарга Жон Рэтклиф мэдэгджээ.

Үүнээс гадна . Энэ мэдээлэл АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болохоос ердөө 13 хоногийн өмнө иржээ.

Тагнуулын албаныхан сонгуультай ойрхон энэ мэт мэдээлэл хийж, мэдэгдэл хүргүүлэх тохиолдол байнга гардаггүй байна. Гэхдээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад гадны тоглогчид хөндлөнгөөс оролцох, эндүү ташаа мэдээлэл тараах зэрэг үйлдлүүд гарч болзошгүй гэдгийг сэрэмжлүүлэн мэдээлэл хийжээ.

Саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг авснаар холбоо харилцааны хэрэгсэл ашиглан хуурамч мэдээ мэдээлэл дамжуулан сонголтоо хийхэд нөлөөлж болзошгүй гэж үзэж байна. АНУ-ын зарим муж санал өгөх иргэдийн бүртгэл мэдээллийг хүсэлтийн дагуу олгодог бол зарим нь албан ёсны зөвшөөрлөөр өгдөг. Тиймээс ил тод байгаа мэдээллийг Иран, Оросын тал ашигласан байж болзошгүй юм.

. Үргэлжлүүлэн Америкийн сонгуулийн хуудас тоолох явц бүрэн хамгаалагдсан бөгөөд таны саналын хуудас шударгаар, аюулгүй тоологдоно гэдэгт итгэлтэй байхыг уриалсан байна.

Флорида зэрэг зарим мужийн Ардчилсан намын сонгогчдод “чи сонгуулийн өдөр Трампад саналаа өгнө, үгүй бол бид араас чинь ирнэ”, “Намын харьяаллаа Бүгд найрамдах нам руу өөрчил” зэрэг үгтэй зурвасууд ирсэн талаар мэдээлжээ.

Америкийн тагнуулын агентлагууд 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоны кампанит ажлыг бүтэлгүйтүүлэх оролдлогын ард Кремлийн хакерчид байсан гэж мэдээлсэн байдаг.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.