АНУ-ын Миссурийн цэргийн академид 2018 оны наймдугаар сараас элсэн суралцаж буй Энхбаярын Халигуун гэх залуу Батальоны коммандлагч гэх цолыг хүртсэн анхны монгол хүн болжээ.
Түүнийг Ц.Жадамбаа генералын ач, УИХ-ын гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Ж.Энхбаярын хүү хэмээн хүмүүс шуугиж байна.
Э.Халигуун нь цэргийн эрдэмд сайтар суралцаж, хувийн сахилга бат, зан суртахууны өндөр төлөвшилтэй байж чадсан тул дээрх цолыг хүртсэн бөгөөд цаашид Миссисурийн цэргийн академийн 130 сонсогчийг коммандална хэмээн АНУ-ын хэвлэлд бичсэн байв.
Миссисурийн цэргийн академийн батальоны коммандлагч нь цэргийн сургуулийн сонсогч, бага дунд шатны офицерууд, салаан захирагч нарыг нэгдсэн удирдлагаар хангаж, цэргийн бэлтгэл сургуулилт төлөвлөгөө хуваарийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж, гүйцэтгэлийг хангуулах ажлыг хариуцан гүйцэтгэдэг байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мундаг