СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ромын пап Францис ижил хүйстнүүдийг хуулиар хамгаалахыг дэмжив

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн католик шашны тэргүүн Ромын пап Францис ижил хүйстэн хосуудыг иргэний нийгмийн хуулиар хамгаалах хэрэгтэй гэж боддогоо илэрхийлсэн байна. Ажиглагчид түүний энэ үйлдлийг ижил хүйстнүүдийн харилцааны талаар хувийн байр сууриа хамгийн тод томруун илэрхийлсэн явдал хэмээн үзжээ.

ОХУ-д төрсөн ч АНУ-д амьдарч уран бүтээлээ хийдэг найруулагч Евгений Афинеевскийн “Францеско” нэртэй попын амьдрал, сургааль, ажлын тухай баримтат кино лхагва гарагт Ромын кино наадмын дэлгэцэнд гарсан байна. Уг киноны зураг авалтанд зориулж өгсөн яриандаа пап энэ талаар дурдсан байна. .

Тэрээр “ижил хүйстнээ сонирхдог хүмүүс гэр бүлтэй байх эрхтэй. Тэд ялгаагүй бурхны хүүхдүүд. Хэнийг ч зовоож, зүдгүүрт амьдралд нь хаяж гээж болохгүй. Бидний хийх ёстой зүйл бол тэдгээр хүмүүсийн эрхийг иргэний нийгмийн хуулинд тусгах ёстой. Ингэснээр тэд хууль ёсны дагуу хамгаалагдах болно. Би үүний төлөө л зогссон юм” хэмээн өгүүлсэн байна.

. Түүнчлэн баримтат киноны хэсэгт пап гурван хүүхэдтэй ижил хүйстэн хосыг сүмд очихыг уриалж буйг харуулсан байна.

Энэ жил 83 насыг зооглож буй Францис 2013 оноос хойш дэлхийн католик сүм хийдийг тэргүүлж байгаа юм. Аргентины нийслэлд төрсөн тэрээр Америк тивийн орнуудаас анх удаа сонгогдсон Ромын пап төдийгүй наймдугаар зуунаас хойш Европ тивээс өөр газраас сонгогдсон католик сүмийн анхны тэргүүн зэрэг олон талаар онцлог нэгэн билээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.