Булган аймагт 2021 оны улсын төсвөөс 17 төсөлд 8.5 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Нэг хүнд ногдох төсөв 140 мянган төгрөг ажээ.
Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Булган аймагт нийт 31 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 2020 оны төсвийг батлахдаа гүйцэтгэлүүдээ шахчихсан үлдэгдэл үлдээгүй. Тийм болохоор Булган аймагт хөрөнгө оруулалт бага төсөвлөгдсөн юм шиг харагдаж байгаа. Зарим аймгийн хувьд өнгөрсөн оны гүйцэтгэл нь 2021 онд дамжин орсон тул төсвийн дүн өндөр гарсан байх.
Өмнөх дөрвөн жилд Булган аймгаас УИХ-д нэг төлөөлөл сонгогдсон. Нэг гишүүн аймагтаа хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийдэг. Гэсэн хэдий ч гэсэн өнгөрсөн дөрвөн жилд сүүлийн 20 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтыг Булган аймагт хийгдсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.