Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яг одоо намын гишүүнчлэлээ сэргээж байна. Хуулийн дагуу Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа намын гишүүнээсээ татгалзаад байсан бөгөөд ерөнхийлөгчийн албаа өгснөөс хойш дөрвөн жилийн дараа ийнхүү намын гишүүнчлэлээ сэргээж байна.
Ц.Элбэгдорж: Ардчилсан нам хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг Монгол Улсад хүнд суртал бага байх ёстой гэдэг чиглэлд явдаг ийм үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж үүсэж бий болсон тэр буурин дээрээ баттай зогсох ёстой гэж бодож байгаа. Ардчилсан намын гишүүнчлэлээ өнөөдөр сэргээж байна.
Одоо байгаа намын удирдлагуудтайгаа хэрхэн хамтарч ажиллах вэ?
Монгол Улсын иргэн байх хамгийн өндөр албан тушаал гэж ойлгож байгаа. Гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэсэн байр суурьтай байна.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд таны хувьд өрсөлдөх үү?
-Эх орон дуудвал босч очих үүрэгтэй. Одоо бол жирийн иргэний журмаар нам, улс орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байгаа.
-Таны шалгаж байгаа хэрэг юу болж байгаа вэ?
-Хэрэг шалгаж байгаа.
-Ардчилсан намын үнэ цэнийг унагаасан хүн гэж үздэг. Дахин элсэж байгаа нь ёс зүйтэй үйлдэл үү?
-Тэр бол хүмүүсийн үзэл бодлын асуудал. Энэ үзэл бодолд би хүндгэлтэй ханддаг. Мэдээж шүүмжлэл байх тусам бид идэвхтэй шуурхай байх ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яана даа энэ хүнийг нөгөө юманд хурдан хийгээсэй Монголыг сүйрүүлэхээс нь өмнө .Мөнх хөх тэнгэр минь ээ
Одоо ингээд ард түмныг хошгоруулана да яана да