СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-10-22

Орон нутгийн сонгуулийн хуулийн зарим заалтаар үүссэн маргааныг хянан хэлэлцэнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

Тодруулбал, тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө тухайн орон нутагтаа байнга оршин суугчаар бүртгүүлсэн байхаар заасан атлаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт.

Энэ нь Үндсэн хуулиар баталгаажуулсан сонгогдох эрхийг болон Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Цэц ийнхүү маргаан үүсгэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.