Нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрх Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан шахмал түлш өнгөрсөн өвлөөс хэрэглэж эхэлсэн. Гэвч шахмал түлш хүрэлцдэггүй, түлш борлуулах цэгүүд нь хол байдаг гэх мэт гомдол иргэдийн дунд их байдаг. Тэгвэл яг шахмал түлшээ хэрэглэж байгаа өрхүүдэд өнөөдрийн байдлаар ямар асуудал тулгарч, ямар нөхцөл байдал үүсч байгаа талаар бид сурвалжиллаа.
Өнгөрсөн жил сайжруулсан шахмал түлшний 300 гаруй борлуулалтын цэг ажиллаж нэг айл өрхөд картаар долоо хоногт зургаан уут нүүрс олгох зэргээр хүртээмж муутай хүйтний улирлыг давж байв. Харин энэ жил борлуулалтын цэгүүдээ нэмж иргэдэд хүртээмжтэй болгох талаар "Тавантолгой" түлш компаниас мэдэгдээд байсан. Тэгвэл бид сайжруулсан түлш борлуулах цэгүүд нэмэгдэж иргэдэд хэр хүртээмжтэй байгааг тодруулахаар СХД-ийн гэр хороолол дунд байрлах нэгэн цэгт очсон юм.
Харин иргэд шахмал түлшний хүртээмж харилцан адилгүй байгааг хэлж байна. Зарим айлд 7 хоногт 6 шуудай нүүрс хүрэлцдэг бол заримд нь хүрэлцдэггүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.