СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хувийн өмчид шилжсэн газрын модыг тайрахад ч торгууль төлдөг хуультай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
4 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах Улаанбаатар сувиллын газрыг төмөр хашаагаар тойруулан барьж ургаа моддыг тайрч эхэлжээ. Тус газар нь иргэдийн агаарлаж, салхилдаг цэцэрлэгт хүрээлэн байсан бөгөөд хувийн өмч болсноос хойш иргэд нэвтрэх эрхгүй болж ийнхүү моддыг тайрч байгаа юм. 

Тус сувиллын газрыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын эзэмшилд байдаг гэдгийг ойр хавийн оршин суугч нар дурдсан юм. Хувийн өмчид шилжсэн газрын модыг тайрахад ч торгууль төлдөг хуультай бөгөөд  нэг модыг тайрахад 450,000 төгрөгийн торгууль төлдөг ажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.